Өчигдөр Улаанбаатар хотын хэмжээнд “КОВИД-19”-ийн шинжилгээ авч байсан цэгийн тоо л доо. Нийслэл хот маань ойролцоогоор сая 500 мянган хүн амтай гэж байгаа. Энэ олон хүний дунд ийм цөөн шинжилгээ авах цэг байна гэсэн үг. Нэг хэсэг шинжилгээний цэг элбэг байсан боловч вакцинжуулалтын ажлаас болоод ийнхүү цөөлсөн гэнэ. Хамгийн хэцүү нь өнөөдөр шинжилгээгүй бол Багануур дүүрэг ч орж болохгүй. Тэр байтугай ажилдаа ч явж болохгүй нөхцөл үүсчихсэн. Үүнээс нь болоод үүрийн таван жингээр өнөө хэдэн газарт нь хүмүүс дугаарлаж байна. Барилга, уул уурхайд ажиллахаар явах гэсэн улсууд гол төлөв. Үүн дээр амьдрал баян болохоор бууж суухаас эхлээд буяны ажил хүртэл юу эс мундах билээ.
Цахимаар шинжилгээний цаг авах гэвэл ойрын арван өдөр дотроо ч байхгүй. Очоод дугаарлаад шинжилгээ өгөхийг хүссэн хүмүүсийг “Зөвхөн дүүргийн иргэдэд үйлчилнэ”, “Авсан цагаар нь оруулна” гэж зовоох юм. Бүр аймшигтай зүйл бол цар тахлын халдвар гадуур өдөрт тав, зургаан зуугаараа илэрч байгаа. Амтлах, үнэрлэхээ мэдрэхээ байсан зарим хүн сайн дураараа шинжилгээ өгөхийн тулд хүнд суртлын дор дугаарлаад, хүлээгээд зогсож байгаа гээд бод доо. Саяхан даа, ХӨСҮТ-ийнхөн сөрөг гэсэн шинжилгээний хариуг 60 мянган төгрөгөөр гаргаж өгдөг тухай мэдээ гарсан. Ямар муу муухай юм бэ гээд баахан нулмисан санагдаж байна. Энэ олон сар ажил төрөлгүй цөхөрсөн хүмүүс хаврын ажил эхлэхтэй зэрэгцэн цалин цавагтаа хүрэх гээд аргаа барсандаа л амьтан хүнийг тийм байдалд ортол гуйж гувшиж байгаа хэрэг шүү дээ. УОК-ын удирдлагууд юу бодож байна вэ.
Сэтгэгдэл ( 1 )
ХОХЬ НЬ, МОНГОЛ ХҮМҮҮС СОНГОСОН ДАРГА НАРТАА ДОРОМЖЛУУЛАХ ХУВЬТАЙ. ДАХИАД 20 ЖИЛ ДОРОМЖЛУУЛНА.