Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил

2021 оны 04 сарын 05

Хөдөө орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл тээвэр, уул уурхай, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна. Үүнд:

-СХД-ийн 32 дугаар хороо “Авто худалдааны төв”,

-“Буянт-Ухаа” спортын ордон,

-БЗД-ийн 8 дугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв,

Дээрх дурдсан шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top