Ослын улмаас 6 иргэн нас барж, 3 хүн бэртжээ

2021 оны 04 сарын 05

Улсын хэмжээнд 03 дугаар сарын 29- 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 10 аймгийн 28 суманд нийт 93 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн  2 нь ус цаг уурын гаралтай, 59 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 6 нь геологийн гаралтай, 17 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 6 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, нийт 3 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.126.88.197) 2021 оны 04 сарын 05

Монгол улс ажиллаж амьдарч, сурч боловсроход хамгийн тааламжгүй орон болжээ.

0  |  0
Top