ШӨХТГ: Ломбардуудад хяналт, шалгалт хийнэ

2021 оны 04 сарын 05

"Ломбард" нэртэй хяналт шалгалтын ажил эхэлнэ гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрйин цахим хуудсаараа мэдээллээ.

Тэрбээр "Өнөөдөр албан шаардлага гаргаж, Улсын ерөнхий байцаагчийн гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр боллоо. Өнгөрсөн 2021.03.31-нд ЗӨВЛӨМЖ хүргүүлсэн. Харин ирэх пүрэв гараг буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс хяналт шалгалтыг эхлүүлнэ. Хуулийн дагуу шууд арга хэмжээ авна гэдгийг анхааруулж байна" гэжээ.

Жич: КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ.

14.1. Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.

14.2. Барьцаалан зээлдүүлэх газар зээлийн гэрээнд энэ хуулийн 14.1-д заасны дагуу өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй.

14.3.Барьцаалан зээлдүүлэх газар энэ хуулийн 14.1-д зааснаас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно.

14.4.Зээлдэгч энэ хуулийн 14.1, 14.2-т заасны дагуу хөнгөлөлттэй зээлийн хүү, алданги төлөх эрхтэй бөгөөд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байхыг шаардах эрхтэй.

14.5. Зээлдэгч нь барьцаалан зээлдүүлэх газрыг энэ хуульд заасныг зөрчсөн гэж үзвэл "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар"-т гомдол гаргана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top