Рентген аппаратын цацрагийн аюулгүй ажиллагаанд хамгаалалтыг сайжруулах талаар зөвлөлөө

2021 оны 04 сарын 05

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас БГД-ийн Эрүүл мэндийн төв эмнэлэгт рентген аппаратын ашиглалтын цацрагийн аюулгүй ажиллагаа, “Дентасос” ХХК-ийн “Дентасис” шүдний эмнэлэгт рентген аппаратын ашиглалтын цацрагийн аюулгүй ажиллагаанд тус тус зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Зөвлөн туслах үйлчилгээгээр “Эрүүл мэндийн төв эмнэлэгт”  цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлж, цацрагийн аюулгүй байдалд тавих дотоод хяналтыг төлөвлөгөөний дагуу тогтмол хийж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар улсын байцаагчийн зөвлөмж хүргүүллээ.

Харин “Дентасис” шүдний эмнэлэгт рентген кабинетын хаалга, удирдлагын өрөөний хана, өвчтөн харах цонхны цацрагийн хамгаалалтыг сайжруулах, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллах талаар тус тус зөвлөн тусалж ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top