ОЛОН ӨНГӨ: Архинаас хол байгаарай

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 07


Ид хав, эр бяр нь тэгширч, эх орон ард түмэндээ хүндлэгдэн ирсэн эрхэм хоёр залуугийн эмгэнэлтэй хэрэг сүүлийн өдрүүдэд чих дэлсэх болов.

Хөдөлмөрийн баатар аварга маань хүнээс гарамгүй авир гаргасан гэж дуулдах. Хөөрхий аав нь “Миний хүү галзуурчихжээ, үнэхээр их санаа зовж байна” хэмээн эмнэлэгт байгаа Э.Энхбат начны аав руу утасдаж уучлалт гуйсан сурагтай. Үхтэл үр харам гэдэг. Найдан гуайд ямар хэцүү байгааг хэлэхэд ч бэрх. Энэ хэргийн талаар элдэв шүүмж, хараал ерөөл хэлэхээс илүүтэй сургамж аваасай.

“Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэдэг юутай үнэн. Архины хор хөнөөл гэдэг агшин зуурын хугацаанд хүний амьдралыг орвонгоор нь эргүүлдгийг энэ хэргээс хараарай, залуус минь.

Чингис хааны дүр бүтээсэн Шиньжяны Борталын цахар монгол жүжигчин Баасанжав хэлэхдээ “Би архи ууж болохгүй, гудамжинд хүнтэй маргаж болохгүй, агсам тавьж согтуу явж болохгүй, ард түмэн Чингис хаан ингэж явна тэгж явна гэж хэлэхвий гэж айдаг. Ийм учир би архи амсдаггүй” хэмээн нэгэнт хэлсэн байдаг.

Ухаантай хүн ийм сайхан. Энэ мэт зүйлийг иш үндэс болгоод архинаас хол байгаарай, хүмүүс ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Arhigui Mongol boloy(202.9.46.95) 2021 оны 04 сарын 07

Bi ch bas bolihoor shiidsen.

1  |  0
Top