Барилгын зөрчлийг илрүүлж, шуурхай арга хэмжээ авлаа

2021 оны 04 сарын 07

Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ус сувгийн удирдах газраас гаргасан гомдлын дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Баганат Өргөө” ХХК-ийн байршилд баг бүрэлдэхүүн биет үзлэг хийхэд цэвэр усны шугамтай зэрэгцүүлэн барилгын суурийн ажил хийгдэж байжээ.

Тухайн байршилд хийсэн хяналт шалгалтаар инженерийн шугам сүлжээний тодруулга хийгээгүй, батлагдсан загвар зураг төсөлгүй, барилгын тэг тэнхлэгийг газарт бэхлээгүй, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр барилгын суурийн ажил хийж байсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Иймд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч зөрчлийг арилгах талаар албан шаардлагыг өгч, барилга угсралтын ажлыг зогсоолоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шш(66.181.182.143) 2021 оны 04 сарын 07

Дураараа янхнуудшдээ

0  |  0
Top