Хөгжлийн банк УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжаваас уучлал хүсчээ

Админ | Zindaa.mn
2021 оны 04 сарын 07

Хөгжлийн банкны захирал 2021.03.09-ний өдөр хийсэн хариуцлагагүй мэдэгдлийн төлөө УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав-аас уучлал гуйжээ. 

 

ИХ ХЭМЖЭЭНИЙ ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙСЭН КОМПАНИУДЫГ МОНПОЛИМЕТ ТЭРГҮҮЛЖ БАЙНА.

“Монполимет ХХК” нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжийн дагуу нийт санхүүжилтийнхээ ¼-ийг Хөгжлийн банкнаас авсан байдаг. Үнийн дүнгийн хувьд 2015 онд ам.долларын ханш 1800 төгрөг байхад 65 сая ам ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 126 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Үүнээс одоогийн байдлаар 118 тэрбум төгрөгийг 26,7 тэрбум төгрөгийн ханшийн алдагдалын нь хамт төлж, хамгийн өндөр эргэн төлөлттэй цөөхөн компаниудын жагсаалтыг тэргүүлжээ.

 

2016 онд УИХ-ын ЭЗБХ-ноос байгуулагдсан Хөгжийн банкны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Монполимет” компани хяналт шалгалтын үр дүнд санхүүжилтийн хамгийн зөв загвар болжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалтын 25 хувь буюу дөрөвний нэгийг Хөгжлийн банкнаас санхүүжилт хэлбэрээр авч, үлдсэн 75 хувийг  бусад эх үүсвэрээр санхүүжүүлсэн. Анх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Хөгжлийн банкинд өгсөн чиглэлийн дагуу санхүүжүүлэлтээ босгосон төсөл... гэсэн бол Хөгжлийн банкны дэд захирал Б.Батбаяр ...“Монцемент” төсөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжийн дагуу Чингис бондын хөрөнгөөс зарцуулсан цөөхөн төслүүдийн нэг  юм. Өөрөөр хэлбэл, төслийн  санхүүжилтийн 20-30 хувьд л бондын мөнгийг оруулсан, үлдсэнийг нь төсөл санаачлагч, мөн гадаадын банк санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэх шаардлагыг хангасан. Яг энэ чиглэлийн дагуу төслөө амжилттай хэрэгжүүлж, үр дүнгээ өгсөн нь “Монполимет”-ийн “Монцемент” төсөл байна” гэж дүгнэсэн нь олон нийтэд нээлттэй мэдээллэгдэж байсан.

Top