Мэргэжлээс шалтгаалах эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж байхыг зөвлөлөө

2021 оны 04 сарын 07

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Еуста ХХК-ийн Ансо шүдний эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын цацрагийн аюулгүй ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Зөвлөн туслах үйлчилгээгээр рентген аппаратын ашиглалтын бүртгэл хөтөлж, жилийн эцсийн дотоод хяналтын тайлан мэдээг жил бүр ирүүлэх, цацрагтай ажиллагчийг мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top