Хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өсч байна

2021 оны 04 сарын 07

2020 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын дүн гарсан байна. Хүн ам 3 сая 296 мянга 866, өрхийн тоо 897 мянга 427 болжээ. Энэ нь 2010 оны улсын тооллогоос хойш хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өссөн гэсэн үг юм.

Нийт хүн амын 31.5 хувь нь 0-14, 64.4 хувь нь 15-64, 4.1 хувь нь 65, түүнээс дээш насныхан байна. 106.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 3.3 хувь. 770.9 мянган сууцанд 897.4 мянган өрх амьдардаг.

Суурин хүн амын 87.8 хувь нь гар утастай, 64.7 хувь нь интернэт хэрэглэдэг. Ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 9.9 хувьтай  байгаа бөгөөд Дорнод аймагт хамгийн өндөр буюу 20.8, Баян-Өлгий аймагт 15.2, Улаанбаатар хотод 14.5 хувьтай гэсэн дүн гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top