Иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

2021 оны 04 сарын 08

Дундговь аймагт байгалийн аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд болон амь насаа алдсан иргэдийн ар гэрт хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

Энэ хүрээнд Улсын Онцгой комиссоос шийдвэрлэсэн 50 гэр, аймгийн Онцгой комиссоос малын тэжээл, амны хаалт болон Улаан загалмайн хорооноос 10 гэр, 60 ширхэг гал тогооны багцыг сумдад хуваарилан гардуулсан бол амь эрсэдсэн 9 иргэний ар гэрт мөнгөн тусламжийг хүлээлгэн өгсөн юм.

Мөн Онцгой байдлын газарт гамшгийн хохирлыг бууруулах, хойшлуулшгүй нөхөн сэргээх үйл ажиллагаанд зориулж  “КОВШ-50” автомашиныг олголоо гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top