Дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжинэ

2021 оны 04 сарын 08

Дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэх тухай Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал батлагджээ. Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч нар 4 дүгээр сарын 19-ний өдрөөс, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн сонсогч, цэргийн гэрээт албаны болон хугацаат албаны түрүүч, байлдагч нар 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжинэ. Мөн Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагууд алба хаагчдынхаа ажил үүргийн онцлогт нийцүүлэн дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэх хугацааг дотооддоо тогтоож, мөрдүүлэх талаар тушаалд тусгагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top