Бие даасан нам бус иргэд болон “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд нар Монгол Улсын иргэний хувиар УИХ-ын дарга Г.Занданшатар болон МАН-ын дарга У.Хүрэлсүхэд өнөөдөр (2021.04.08) шаардлага хүргүүллээ.
МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хаягласан тэрхүү ШААРДЛАГАД:
"Монгол Улс нь социалист нийгмээс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэмд шилжээд даруй 30 жил өнгөрлөө. Олон нийтийн хүсэн хүлээж байсан хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн ардчилсан тогтолцоог Монгол Улс сонгосон хэдий ч ядуурал, ажилгүйдэл хэрээс хэтэрч, нийгмийн эрх тэгш бус байдал алдагдан, баян ядуугийн ялгаа илт болсоор өдийг хүрлээ. Нийгмийн давхарга, салбар бүрт ёс зүйгүй байдал газар авч, хариуцлага шударга ёс алдагдан, алдаа завхрал ёроолдоо хүрч буй энэ үйл явцын гол буруутанг сүүлийн 30 жил төрийн эрх барьж буй МАН, АН-ыг гэж олон нийт үзэж байна.
Нийт сонгогчдынхоо 40 орчим хувийн саналаар 100 хувийн засаглалыг авч, ардчиллын үндсэн зарчим болох олонхын засаглалын утга санааг алдагдуулан, сөрөг хүчнээ нухчин дарж, эрх мэдэлтнүүд төрийг удирдах нэрээр алдаа завхарлыг өөгшүүлэн, бүлэглэл фракц болж, үгсэн хуйвалдан, төрт ёсыг уландаа гишгэлээ. Шинэ цаг үеийг эхлүүлэх нийгэм, улс төрийн нөхцөл байдал бүрэлдсэн гэж үзэж, шинэ улс төрийн хүчнүүдийн манлайллыг ард түмэн үгүйлж, хүсэн хүлээж байна. Нийгмийн эрэлт, олон нийтийн хүсэл тэмүүллийг үндэслэн дараах шаардлагыг бид хүргүүлж байна.
Үймээн самуунгүй, энхийн замаар улс орноо цаг үе рүү шилжүүлэх бүрэн боломж Үндсэн хуулийг бүхлээр нь өөрчлөх эрхтэй, МАН-ын УИХ-ын 62-ын бүлэгт байгааг сануулж байна. Дээрх шаардлагын хариуг 2021.04.22-ны дотор ирүүлэхийш шаардаж байна. Шаардлагыг хүлээн авахаас татгалзсан болон хариу өгөхгүй тохиолдолд бид дараагийн улс төрийн арга хэмжээг өрнүүлэхийг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 6 )
Дорлигжаваас 4 ёая доллараа аваагүй хаанаас нөхүүлж авснаа эхлээд тайлбарла. Ямар нэг юм авчихаад оронд нь энэ ажлыг хийж байгаа бус уу? Алтан дорнодыг улсад төлөх өрийг хэн төлсөн бэ?
Дорлигжаваас 4 ёая доллараа аваагүй хаанаас нөхүүлж авснаа эхлээд тайлбарла. Ямар нэг юм авчихаад оронд нь энэ ажлыг хийж байгаа бус уу? Алтан дорнодыг улсад төлөх өрийг хэн төлсөн бэ?
Дорлигжаваас 4 ёая доллараа аваагүй хаанаас нөхүүлж авснаа эхлээд тайлбарла. Ямар нэг юм авчихаад оронд нь энэ ажлыг хийж байгаа бус уу? Алтан дорнодыг улсад төлөх өрийг хэн төлсөн бэ?
zail torgoin bandi mini
Хүрэлсүхэд шаардлага гардуулаад бхдаа яахавдээ . Тэр хэн юм . Нэг муу намын дарга , их хурлын гишүүн л биздээ
Бас юугаа солиороод унав даа. Тэртээ тэргүй бүрэн эрх нь хэдхэн хоногийн дараа дуусгавар болох гэж хүнд итгэл үзүүлэх асуудал яриад яах юм, Сонгууль болдгоороо болоод хууль журмаараа өрсөлдөх эрх нь нээгдвэл өөр хэрэг. Тэр цагт нь иргэд бэлээхэн дүнгээ тавиад өгчинөө.Өвчин зовлон нүүрэлсэн үед ерөнхийлөгчийн асуудлаар элдэв хийрхэл огт хэрэггүй.Өвчнөө хумьж авахаа бод !!!Харин болж бүтэхгүй юм байвал засгийн газартайгаа тулж ярь !шаард! Тун болж бүтэх янзгүй бол эртхэн шиг огцруулсан ч яадаг юм