БЗД-ийн ЭМТ: Эмчид олгосон 17006 төгрөг нь илүү цагийн хөлс

2021 оны 04 сарын 08

Нэгэн эмч өчигдөр /2021.04.07/ цахим орчинд "Гурав хоног ажиллаж, 17,006 төгрөгийн цалин авлаа" гэх мэдээллийг хуваалцсан. Тэгвэл тухайн эмчийн асуудал дээр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс дараах тайлбарыг гаргажээ.

Тайлбарт "2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр "БЗД-ийн вакцинжуулалтад 3 хоног ажиллаж, 1340 цагдаагийн алба хаагчийг вакцинжуулсан цалин орлоо" гэсэн мэдээлэл цахим орчинд тарж, олон хүний дургүйцлийг хүргэсэн тохиолдол гарлаа. Энэхүү олгосон 17006 төгрөг нь ТҮЭМ-6,3 болох 842,702 төгрөгийг зохих журмын дагуу 1 цагийн цалин хөлсийг 1,5-аар тооцон, нийтдээ 3 цагийн илүү цагийн хөлс байсан болно. Харин үндсэн цалинг тухайн хүний ажиллаж байгаа албан байгууллага олгох зохицуулалт үйлчилж байгаа" гэв.
 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b (202.179.13.34)  2025 оны 03 сарын 13

BZD bitgii teneg yum yarij emch nariig dormjlood baigaarai!!!!

1  |  0
Top