Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилгын ажил 85 хувьтай байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Азийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд  Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадал бүхий дулааны станцыг  2019 оноос барьж эхэлсэн. Тэгвэл тус станцын барилга, шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр долоо хоног бүрийн  бямба гарагт дулааны станц барих ажлын явцыг газар дээр нь шалгаж, хийсэн ажилтай нэг бүрчлэн танилцаж, асуудал байвал шийдвэрлэх, үүрэг даалгавар өгөх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа. Мөн 2020 оны тавдугаар сарын 17-ноос Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын Сэлбэ дэд төвийн Ашиглалтын өмнөх захиргааны долоон хүний бүрэлдэхүүнтэй хяналтын инженерүүд барилга угсралтын ажилд хяналт тавьж байна.

ХЭСЭГЧИЛСЭН ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН УДИРДАХ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top