Төслийн хүрээнд 58 сургагч багш бэлтгэгдлээ

2021 оны 04 сарын 09

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг 2020-2022 онд хэрэгжүүлэхээр болсон.

Төслийн хүрээнд Хэрлэн сумын 58 иргэнийг өрхийн гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олгох “Бэлэн бай” багц сургалтын сургагч багшаар бэлтггэж, “Бэлэн бай” багц сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө.

Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, урлагийн газар хамрагдаж байна гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top