Коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн асуудлаар ХҮЭК-оос Эрүүл мэндийн сайд С.Энхболдод зөвлөмж хүргүүлжээ.
Тодруулбал, коронавируст халдвар (КОВИД-19)-тай холбоотой нас баралт нэмэгдэж байгаа тул нас барсан хүмүүс, тэдний гэр бүлийн эрхэм байдал, хүний эрх, хүсэл зоригийг хүндэтгэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяагаас Эрүүл мэндийн сайдад С.Энхболдод 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 3/09 тоот зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Уг зөвлөмжид: Коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн цогцосыг хадгалах, цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх, оршуулах асуудлыг тусгайлан зохицуулах, нас барсан хүмүүсийн гэр бүлийн хүсэл зориг, ёс заншил, шашин шүтлэгийг хүндэтгэх, халдвар, хамгааллын дэглэмийг сахиулахын зэрэгцээ салах ёс гүйцэтгэх боломжийг дээд зэргээр бүрдүүлэх, цогцос хадгалах, оршуулахад шаардагдах байгууламж, хэрэгслийн нөөцөд хяналт тавих, бүрдүүлэх, нас барсан хүмүүстэй ажилладаг эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг халдвараас хамгаалах хувцас, хэрэглэлээр бүрэн хангах; хорих анги, асрамжийн газруудад эрсдлийг урьдчилан тооцоолж, бэлэн байдлыг хангах чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах асуудлуудыг тусгажээ.
Сэтгэгдэл ( 9 )
мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ цөөн хүн байх ёстой улс орны журмыг дагах нь зөв дөө
зөв л юм бичсэн бн хэн чандарлахгүй гэж бичээв ойлгож унш зайнаас салах ёс гүйцэтгэх тухай бн муусайн гөлөгнүүд бүр ээж аав эмээ өвөөгөө цонхны цаанаас ч баяртай гэчихгүйнээ?
ЭНЭ НАРАНТУЯА ГЭЭЧ ЧИНЬ ХАРИН ТЭНЭГ П ЮУ ДАА
хамгийн зөв арга бол амьд үлдэгсэдээ хайрлаж халдвар тараахгүй байхад анхаарах нь зөв байхаа . уламжлалт оршуулах арга зохихгүй. цөөн тооных хүн салах ёс хийж, мэргэжлийн хүмүүс оршуулах ажлыг хийх нь халдвар тарахыг бууруулана
Эвий дээ гайтай өвчин гараагүй бол олныхоо дунд явж байх байж. Бурханы оронд залрах болтугай. УМ САЙН АМГАЛАН БАЙХ болтугай
ёстой тэнэг зөвлөмж байна улам олон хүнийг эрсдэлд оруулах шаардлага байхгүй олон улсуудад яаж оршуулж байна манайх дагаад хийх нь зөв
эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлдэг энэ хэн бэ
Тэнэг Нарантуяа оноо авах гэж бодож дээ. Тахлаар өөд бологсдыг шууд чандарладаг, хэзээ хүнтэй ойртуулж байсын
Ковидоор нас барсан хүмүүсийн цогцосыг чандарлаж оршуулахгүй бол шарилаас халдвар хөрс, ус, хүн, малд тархана.