НОК: Хүнсний дэлгүүр 21:00 цаг хүртэл ажиллана

Т.Давааням | Zindaa.mn
2021 оны 04 сарын 09

НОК-оос мэдээлэл хийж байна.

Хөл хорионы үед ямар арга хэмжээ авах талаарх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцууллаа.

Хөл хорионы үеэр хязгаарлалтгүй ажиллах иргэн, аж ахуй нэгж, байгууллага 07:00-21:00 цагт хязгаарлалт тогтоохгүй. Энэ ангилалд багтсан иргэд ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтоор замын хөдөлгөөнд хувийн автомашинтай зорчино. Ингэхдээ улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Ингэхдээ хуанлийн өдрийн тэгш өдөр тэгш тоогоор төгссөн, сондгой өдөр сондгой тоогоор төгссөн автомашинаар замын хөдөлгөөнд оролцох юм. 

Харин нийтийн тээвэр 06:30-10:00, 12:00-15:00, 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалтад ороогүй аж ахуй нэгжийн ажилчдад үйлчилнэ. Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж талбай, нийтийн тээврийн хэрэгслийн бариул гэх мэт өндөр эрсдэлтэй хэсгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх аж.

Хөл хорио тогтоосон хугацаанд спиртийн агууламж 18 хувиас дээш агууламжтай согтууруулах ундааг худалдаалахыг хориглож, хүнсний дэлгүүрүүд 21:00 цаг хүртэл ажиллана.

Тээврийн хэрэгслийг QR кодоор зорчуулах чиглэлийг УОК өгсөн. Өмнө нь хийж байсан ажлууд дээрээ дүгнэлт хийгээд УОК-ын даргад тайлангаа өгсөн. Ингэхдээ бүртгэлийн асуудал цаг тулсан, дээр нь ачаалалтай байдаг тул системд хүндрэл учруулдаг гэх шалтгааныг албаныхан хэлж байна. 

Эмнэлэгт хандах, шинжилгээ өгөх, вакцинд хамрагдахаар бол иргэний үнэмлэх, холбогдох материалуудаа цагдаад шалгуулж нэвтэрнэ. 

Хот хооронд дараах шалтгаантай иргэдийг нэвтрүүлнэ. Үүнд, эрүүл мэнд, буяны ажил, орон нутагт буцаж байгаа иргэд, хүнс, эм, шатахуун гэх мэт тээвэрлэлт, уул уурхай, газар тариалан, зам тээврийн бүтээн байгуулалт хийж буй иргэд 72 цагийн PCR шинжилгээний хариу, иргэний үнэмлэхтэйгээр асуумж бөглөж нэвтэрнэ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top