Б.Амарбаясгалан: Олон жилийн дараа дахин хамт олонтой болно гэж бодохоор сайхан байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12

Цахим орчинд нэгэн сайхан мэдээ гарсныг та бүхэндээ хүргэе. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон дүүргийн Тамгын газрын хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авсан байна.

Энэ талаар тухайн ажилд орсон иргэн Б.Амарбаясгалан "Баярхүү овогтой Амарбаясгалан миний бие одоогоос 10 гаруй жилийн өмнө хүзүү нугасны гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж, ажил хийх боломжгүй, нийгэмтэйгээ хөл нийлүүлэхэд маш их хүндрэлтэй амьдралыг туулсан. Гэхдээ хүнийг аз ивээдэг гэдэг шиг би тохиолдлоор анкетаа Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт өгчихсөн сар гаруй болчихсон, өөрөө ч бараг мартчихсан байхад надруу 9911... тэй дугаараас хүн залгахаар нь аваад ярьтал "Сайн байна уу. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх гэж хүн байна. Та ярих боломжтой юу? Таны ажлын анкетыг би үзлээ. Та надтай хамтраад ажиллахад бэлэн үү?" л гэдэг юм байна. Би ч сандраад өө бэлэн бэлэн тэгэлгүй яахав гээд азаар ч юм шиг, тавилангаараа ч юм шиг ажилтай болчихсон. Тэгээд л би чинь жоохон хүүхэд шиг догдлоод л дотроо "Энэ олон жилийн дараа би хамт олонтой болж, өглөө бүр ажилруугаа бусад шиг тэмүүлэн очих нь дээ" л гэж бодсон. 

Намайг жирийн иргэн шиг харж, миний амьдралд итгэл найдвар боломж, бололцоо олгосонд нь Засаг дарга Н.Баярмөнхөд баярлалаа. Итгэлийг тань алдахгүй, чадлаараа дэмжиж зүтгэх болно" гэжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(2.3.165.130) 2021 оны 04 сарын 12

ashgvidee. hicheegeerei hurdan edgeerei. Gaihamshig gdeg bdag gdegt bi itgedeg ajlaa hiigeed bayr baysal dvvren yavahad uvchin chine edgenee

0  |  0
zochin(202.179.25.132) 2021 оны 04 сарын 12

boljdee amjilt chusei

0  |  0
Top