Нийт дуудлагын 90 хувийг шийдвэрлэн ажиллалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4790 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын 89 хувь буюу 3640 нь лавлагаа мэдээлэл, 7 хувь буюу 275  нь гомдол,  4 хувь буюу 177 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 90 % буюу 4311 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.

Дуудлагын тоо өмнөх өдрүүдийнхээс 30-40 хувиар буурсан бөгөөд үйлчилсэн дуудлага буюу иргэдээс ирсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлт 2 дахин өссөн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top