МҮЭХ-ноос хүргүүлсэн шаардлагын хариу ирүүлэх өдөр өнөөдрөөр дуусч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12
Хөл хорионы үед МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн ажлын албаны газар хэлтсийн дарга нар шуурхай ажиллаж байна.
 
МҮЭ-ийн холбооноос НДШ-ийг хоёр хувь нэмсэн шийдвэрийг эсэргүүцсэн цахим тэмцэл өрнүүлсэн билээ. Энэ хүрээнд өнгөрөгч пүрэв гарагт буюу /2021.04.06/-нд УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Тэгвэл тус албан шаардлагын хариу ирүүлэх өдөр өнөөдрөөр дуусч байгаа юм.
 
Иймд тэмцлийн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хүрээнд МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн ажлын албаны газар, хэлтсийн дарга нар шуурхай хуралдаж, өдөр бүр цагийн хязгаарлалтай ажиллаж МҮЭ-ийн холбооны нийт гишүүн байгууллагуудтай холбогдож, мэдээ мэдээллийг түргэн шуурхай өгч харилцан мэдээлэл солилцон, холбогдох газруудаас албан тоотын хариултыг авах тал дээр анхааран ажиллаж байгаа аж.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top