Цэргийн цээрлэл буюу хаалттай хөшигний цаана

Админ | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

1970-аад оны үеэс Зэвсэгт хүчний дайчид, хугацаат цэргийн албан хаагчдын хоорондын дүрмийн бус харилцааг зогсоох, дэглэгчдэд арга хэмжээ авах зорилгоор Батлан хамгаалах яамны сайдаар хуульч, Улсын ерөнхий прокурор Ж. Авхиа гуайг томилж байсан гэдэг. Гэвч нийгэм дэх сөрөг үзэгдлийг үзэл суртлын үүднээс хардаг, ард түмнээсээ нуун дарагдуулдаг зэрэг явдал нь асуудлыг улам бугшуулж өнөөдрийг хүргэжээ. Цэрэг арми дахь цэргийн дэг яргалал, архидан согтуурах, цэргийн өмч хөрөнгийг үрж шамшигдуулах,  цол зиндаагаараа дулдуйдаж дарамтлах зэрэг нь аль социализмын үеэс нууцхан оршсоор иржээ. Зэвсэгт хүчин өнөөдрийг хүртэл дорвитой өөрчлөлт хийж чадаагүйн дээр арга хэлбэр нь улам нарийн, шунахайн сэдэлтэй, харгис, хүнлэг бус болсон гэлтэй. Арми хилийн цэрэгт тал харсан сөрөг үзэгдэл өнөөг хүртэл нэвширтлээ ноёрхож, эгэл боргил амьдралтай энгийн ардын хүүхдүүдээр гарын чилээгээ гаргах нь хэрээс хэтэрлээ.

ИРТЭЙ ЗҮСТЭЙ, ЭРҮҮЛ САРУУЛЫГ НЬ СОРЧИЛЖ АВЧИХААД ЭРЭМДЭГ БОЛГОМООРГҮЙ БАЙНА

Сүүлийн үед тус салбарт гарч буй цочирдом хэргүүд нийгэмд ил болж ард түмний уур цухлыг маш их төрүүлж байна. Хамгийн ойрын жишээ дурдахад энэ оны гуравдугаар сарын 29-ны өдөр Зэвсэгт хүчний 326-р ангийн цэргийн ангид салаан дарга, дэслэгч Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч Б-ийг зодож, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ. Түүний дараа Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж  байсан хоёр байлдагч харуулын дарга  Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байраа орхин оргосон явдал гарсан. Үүний өмнөхөн тус ангийн офицер өөрийгөө боомилж нас барсан. Гэтэл салбарын дарга, генерал Д.Ганзориг “Зэвсэгт хүчинд алба хаахаар татагддаг хугацаат цэрэг нь нийгмийн янз бүрийн давхаргаас тэр дундаа амьдрал хүнд газраас ирдэг. Энэ бүх хүмүүстэй жилийн турш ажиллаад төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй” гэдэг хариулт өгсөн нь ард иргэдийн хатуухан шүүмжлэлтэй тулсан. Цэргийн алба гэдэг байж суухын аргагүй болтол тамлаж  нэг бол яргалж алдаг, нэг бол буу шийдэм болж, оргож  зугтаах дээрээ тулдаг газар болжээ. Хүмүүс хүүгээ цэрэгт явуулахаас айж байна. Цэрэг арми гэдэг бол Монгол Улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй онцгой обьект. Энэ дагшин, догшин газарт хар ус балгах нь байтугай хазгай гишгэх ч эрхгүй. Зэвсэгт хүчнийхнээрээ бид бахархаж хэчнээн сайхан дуу, шүлгээ зориулсан билээ дээ. Гэтэл зангиатай архичин гэдэг шиг мөрдэстэй архичид байсан юм гэж үү хэмээн ард түмэн чинь эргэлзэж , жигшиж, зэвүүцэж эхэллээ. Иймэрхүү хэргүүд ар араасаа гарсаар Зэвсэгт хүчний чин халуун сэтгэлтэй нийт алба хаагчдын нэр төрийг уландаа гишгэж байгааг анхаарч болж бүтэхгүй байгаа бүхнээ засаж залруулах цаг болжээ.

Нэгэн хэргийг сөхөхөд хоёр жилийн өмнө  Сүхбаатар аймгийн харьяат Д.Энхээ гэдэг хүн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байсан. Сийрүүлбэл, тэрбээр 1981 онд Сүхбаатар аймгийн 152 дугаар цэргийн ангид хуваарилагджээ. Тог тасарсны улмаас түүнийг дуудаж тогтой болго хэмээн мал болтлоо согтсон хэдэн офицер буу тулган баахан зоджээ. Баруун чих нь бүрэн сонсголгүй болж, нэг гар нь хугарч, нэг гар нь саажилттай болж, цээжин хэсгийн хэлхээ яс бэртэнгэтэй сэхээн амьдруулах тасагт хэвтэж удаан хугацаанд эмчлүүлсэн аж. Энэ гэмтлийн улмаас насаараа эрэмдэг зэрэмдэг болж хүний гар харж амьдарч иржээ. Тэрбээр энэ тухайгаа 38 жилийн дараа ам нээсэн нь энэ. Тухайн үед дуугараагүйн учир нь хэлмэгдэгсдийн үр удам гээд шоронд ч орж мэдэхээр байлаа. Хэлмэгдлийн гайгаар өвөө, аав хоёроо буудуулсан бол энхийн цагт өөрөө цэргийн дэглэлтээр хөгжлийн бэрхшээлтэй болсон. Д.Энхээ ийм нийгэмд төрж өссөндөө гутарч явдгаа ч нуусангүй. Нэрт сэтгүүлч А.Даваасамбуу агсан 1980-аад онд үед “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” хэмээн бичиж байсан билээ. Цэргийн ангид дэглэлт одоо ч үргэлжилж, эрүүл саруул бүрэн бүтэн ирсэн аавын хөвгүүд эрэмдэг болж, амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байх уу. Цэрэг татлагын өдөр баяр хөөр, дуу хуур болж,  аль  бие хаа нь жигдэрч жавхаажсан, иртэй бяртай, өнгөтэй зүстэйг нь шилж сорчилж аваад ачаад явдаг. Эх орноо хамгаалж, эр бяраа тэгшилж, олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн цэргийн албыг нэр төртэй хааж ирэхээр тэд догдлол тэмүүлэл дүүрнээр зорьдог. Гэвч байдал санаснаар байдаггүй бөгөөд дарамт, шахалт, тамлал зодууртай орчин угтдаг гэхэд хилсдэхгүй болжээ. Дарга нар анги бүрээр явж цэрэг нэг бүртэй уулзахгүй учраас чухам хөшигний цаана юу болдгийг мэдэхгүй. Олныг хиртхийлгэсэн мэдээ бүрийн дараа нүүрээ улалзуулан суудаг боллоо. Генерал цолыг нь хураа, тушаал бууруул гэж хийрхэх хүмүүс ч олон болж. ЗХЖШ-ын даргын үнэн байдлыг учирлаж хэлснээр үнэхээр л цэрэгт ирсэн хүүхдүүд хүний үг даахгүй, хүмүүжилгүй, зөрүүд бух шиг аашилж байгаа нь үнэн бол эцэг, эхчүүд бид үүн дээрээ анхааръя. Гэхдээ 18 жил хажуудаа өсгөсөн үрээ ямар ааш зантай, ямархуу хантай вэ гэдгийг ч мэдэлгүй л яах вэ.

СУМ ДУТААСНААС БОЛЖ ХАРУУЛЫН ДАРГАА ХӨНӨӨВ ҮҮ

Харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хоёр байлдагч гурав хоногийн дараа баригдсан. Тэдний байгаа газар эцэг, эхийг нь авчирч бууг нь хаяулж байж барьж авсан. Оргосон хоёр цэргийн нэг байлдагч Х-ийн аав О “Миний хүү хамгийн сүүлд 16.00 цагийн орчимд ээж рүүгээ залгаад "Ээж ээ хүү нь хавьд ярьж чадахгүй байх шүү. Сүүлийн удаа ярьж байна" гэж битүүхэн үг хэлчихээд "За дарга ирж байна" гэж хэлээд л утсаа салгачихсан байна лээ. Ээж нь гайхаад буцаагаад залгасан чинь утсаа аваагүй гэсэн. Хүү минь цэрэгт байхдаа мөнгө нэхээд, янз янзын дансаар их л мөнгө авдаг байсан. Юунд хэрэглэх гэж байгаа юм гэхээр хэлдэггүй. Миний хүү тамирчин болохоор бэлтгэж байсан болохоор тамхи ч татдаггүй. Тэгэхээр мөнгө төгрөг нэг их хэрэг болохгүй гэдгийг нь мэддэг байсан ч яах аргагүй шилжүүлдэг байсан. Алба нь ямар байна гэхээр гайгүй байна. Олон аавын хүүхэдтэй болж л байна гэдэг. Угаасаа өөрөө цэргийн албанд дурлаад анхны татлагаар алба хаачихаад ирье гээд явсан” хэмээн уйлсан юм. Байлдагч Х нь айлын том хүү бөгөөд нутаг усандаа нэртэй, хүнд тусархуу, их цайлган хүүхэд гэдгийг ч аав нь хэлж байв. Тэгвэл ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав “Хил дээр алба хааж буй цэргүүд биедээ байнга галт зэвсэгтэй явдаг. Цэргүүд харуулын даргын аминд хүрэх болсон шалтгаан нь урьдчилсан байдлаар дарамт шахалтаас болоогүй. Харин ар гэрийн хүмүүжлээс шалтгаалсан байхыг ч үгүйсгэхгүй. Залуус өргөсөн тангаргаасаа няцаж, ийм үйлдэл гаргасанд харамсаж байна. Амиа алдсан харуулын дарга 34 настай Г нь цэргүүдтэй найрсаг харилцдаг шилдэг алба хаагч байсан” гэсэн юм.

Дээрх хэрэг дээр мөн л хүмүүжлийн талаар хөндөгдөж байгаа биз. Цэргийн талынхан алба хаагчдаа өмөөрнө, эцэг, эхчүүд хүүхдээ өмөөрнө. Тэгээд хэнийх нь буруу болж таарав. Амь хохирсон, тахир дутуу болсон л хүний хохь болж дуусна. Хоёр алба хаагч тухайн өдөр харуулд гарч байхдаа байлдааны сумаар бай буудаж сумаа дутаасан, дурангаа хагалж гэмтээсэн тул харуулын дарга нь зэмлэнэ гэдгээс айсандаа уг ноцтой хэргийг үйлдсэн  байж болзошгүй байна гэж эх сурвалж мэдээлсэн. Сумны үнэтэй амь гэж байх уу. Хэчнээн гэнэн хонгор, балчир жаахан байлаа ч тийм шалтгаанаар хүний амь нас хорооно гэдэг эрүүл бус сэтгэлгээ. Тэдний сэтгэц хэвийн биш болж таарав уу.

Тэгвэл хүүгийн аавын хэлснээр хүү нь гэрээсээ яах гэж байн байн мөнгө нэхдэг болж таарав аа. Дарга нар нь архидан согтуурч, мөнгө татаас нэхдэг байж болзошгүй. Дарамтлуулж дээрэлхүүлэхгүйн тулд ар гэр рүүгээ утасдаж хэдэн төгрөг данс руу нь шилжүүлдэг байх магадлалтай. Хаалттай хөшигний цаана болж буй олон хэргийг дахин гаргахгүйн тулд дүрэм журмаа чангатгаж, хариуцлагын тогтолцоогоо өндөрсгөж, хяналт шалгалтаа сайжруулмаар байна. Мөн цэргийн ангийн өнцөг булан бүрд хяналтын камер байрлуулж шууд хянах удирдлагаар хангаж, хяналтыг бүрэн авах хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 109 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.112.158) 2021 оны 04 сарын 18

\nМэргэжлийн цэрэгээр хилээ манах цаг ирсэн шүү.Хилийн заставуудаа хөгжүүлэх хэрэгтэй.яляангуяа харилцаа холбрр нэн чухал шүү,

0  |  0

Ayuur(66.181.161.62) 2021 оны 04 сарын 16

ugaasaa l darmt gej aimaar baidag gesen mungu bol bainga awdag shuu dee tserguud

0  |  0
ааа(66.181.161.40) 2021 оны 04 сарын 16

Ер нь дан дааа л дансаар л авсан гэхийн тэр авсан дансыг нь шалгаад хэдэн төгрөг авсаныг нь тогтоох хэрэгтэй шдээ. Тэгээд тэр гэрлүүгээ ямар дугаараар яаж яридаг байсан байхуу гээд л олон асуудал бна шдээ. Гэр орноо санаад оргосан байвал яахуу, Сэтгэл санааны дарамтанд ороод хүн алсан байвал яахуу гээд л олон2 асуудал гарж бна шүү

0  |  0
А(202.55.188.109) 2021 оны 04 сарын 16

Зын 3 удаа буудаж хүний амь хохирооход том шалтгаан бий дээ.Мэдээж дарамт, дэглэлт маш их байсан нь тодорхой.

3  |  0
123(66.181.161.37) 2021 оны 04 сарын 16

угаасаа энэ цэргийн ангийн дарга нарын дарамт хүчирхийлэл хэрээс хэтэрлээ энэ дарамт үнэн шүү дэ одоо байтлаа нялхаара очиж бгаа түмний хүүхдийг хэрэгтэн болгох гэж угаасаа дарамт шү дэ төр мин хичнээн хүний алтан ами авч бж засах юм

0  |  0
tuujig(202.179.26.39) 2021 оны 04 сарын 16

setegtsiin yum bolgoh gej uzehen daranguulalaas aidasnaas arimaas tiim vchin avch ldee \n

0  |  0
No name(66.181.161.70) 2021 оны 04 сарын 16

Цэрэгт дарамт мөнгө нэхдэг асуудал байдаг гэдгийг ар араасаа гарах ноцтой хэргүүд батлаад байх шигээ Дэндүү харамсалтай хэргүүд их гарах юм Зэвсэггүй нь зодуулж цохиулж алуулаад зэвсэгтэй нь өөрийгөө хамгаалж хүн алаад байх шиг санагдлаа Өмнөх хөлөө хөлдөөсөн алуулсан цэргүүд зэвсэг барих эрхтэй байсан бол яах байсан бол Хорхой хүртэл биенд нь хүрэхээр атирилддаг биздээ Мөрөндөө мөрдөстэй толгойдоо соёмботой эрчүүд минь эх орноо хамгаалах залуучууддаа зааж сургах арга хандах хандлага харьцаагаа өөрчлөхгүй бол болох юмуу

3  |  1
Зочин(66.181.161.96) 2021 оны 04 сарын 16

Хөдөө хээр цөөхүүлээ хилд явж байж бие биенээ тэгтэл нь дарамтална гэж юу байхавдээ. Тэр хавьд ойролцоо дэлгүүр гэж бас байхуу. Тэгээд ганцаараа архи уугаад цэргүүдээ дарамтлаад зоддог байсан гэхэд үнэмшил муутай л юм. Тэр үлдсэн хоёр цэрэг л үнэнийг айж эмээлгүй шударга хэлэх хэрэгтэй бн. Тэгвэл үрэгдсэн нь ч . буудсан цэргүүдэд ч ялыг нь хөнгөрүүлэхэд хэрэг болох боловуу. Үхсэн хүн үг хэлэх биш гээд хамаг бурууг талийгаач руу чихэж болохгүй. Хоёр хүүхдээ өмөөрье хамгаалья гээд элийрээд байгаа мулгуу юмнууд бол жаахан наана цаана бодолтой бн шүү

2  |  4
ЗОЧИН(202.126.88.49) 2021 оны 04 сарын 16

АЛИВАА ЗҮЙЛ ХОЁР ТАЛТАЙ.ГЭХДЭЭ АЛЬ ТАЛ НЬ ИХ ДАВАМГАЙЛЖ БАЙНА ГЭДГЭЭС ҮЙЛ ЯВДАЛ ӨРНӨХ БАЙХДАА. EР НЬ ДАРГА НЬ БАЙ ЦЭРЭГ НЬ БАЙ ЁС СУРТАХУУН, ХҮМҮҮЖЛИЙН АСАР ИХ ЯВЦ ЭНД ХАРАГДАНА. 19 НАСТАЙ ЗАЛУУ ХҮН БУУДАЖ АЛЧИХААД, ЗУГАТААД ХАА ХОЛ ЯВНА ГЭДЭГ БОДОЛ ТАРХИНД НЬ ЭРГЭЛДЭВ. 10 ЖИЛИЙН СУРГУУЛИА ТӨГСӨӨД УДААГҮЙ НАС БНА. ТЭР ЭЦЭГ, ЭХ, БАГШ ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛСЭН БАЙНА ЭНДЭЭС ДҮГНЭЛТ ХИЙЖ БОЛНО. ТЭР ДАРГА ӨӨРИЙГЭЭ БУУДУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ ЯМАР ҮЙЛ ХИЙСЭН БНА. ГЭЭД Л ИХ Л АСУУЛТ ГАРНА ДАА. ГЭХДЭЭ АРААТАН, ХҮН ХОЁР ЮУГААР АА ЯЛГААТАЙГ ТА БИД МЭДНЭ.ХҮН УУРААР БИШ УХААНААР АЛИВАА АСУУДЛЫГ ДАВАХ ХЭРЭГТЭЙ.

5  |  0
Зочин(59.153.115.167) 2021 оны 04 сарын 16

Хүн алсан алуурчидыг өрөвдөж хайрлаад эвийлээд байгаа хүмүүсийг ойлгох ухаан хайрлаач. Дэргэд нь байж үзэж харсан мэт ярих юм. Хилийн заставт ямар юмных нь дэлгүүр байх вэ дээ. Хилчин цэргүүд гэрээсээ мөнгө нэхэж аваад дарга нартаа өгдөг байсан уу. Тэр бурхан болсон ахлагч дарамталж байсан уу гэдгийг хууль шүүх нь тогтоох биз дэээ

0  |  1
12345(202.126.89.176) 2021 оны 04 сарын 16

17, 18 настай залуучуудаас бага насны охин хүчирхийллээ гэхэд адгийн дор үзэгддэг биздээ тэр ч зөв тэгтэл хүн алчаад байхад юун хөөрхий хүүхдүүд вэ 19, 20 насны залуучууд шүү, хэдэн удаа буудсан гэнэ вэ? зэрлэг байгаа биз дээ ичсэн хүн хүн ална гэж алуурчдын ар гэрийнхэн гэсэн хамаг л бурууг өөрсдөөсөө зайлуулсан хэсгийн үгээр л сэвцгээгээд байх юм хохирогчийн ар гэрийнхэн уй гашуй гээд юун та нартай мантай ядаж тэр хүмүүсийн төлөө энэ худал гүтгэлэг ээ болиоч ингэх тусам бүр хүнд байгаа

2  |  0
Зочин(192.82.93.12) 2021 оны 04 сарын 15

Ер нь жил цэргийн алба хаахаас няцаж хүн ална гэж байх уу дарамт шахалт нь дэндүү.байсан байлгүй

0  |  0
зочин(192.82.67.21) 2021 оны 04 сарын 15

Тангараг өргөөд цэрэгт татагсан хэнбугайч ёс дүрэмд захирагдаж алба хаах зүйн. Бусад найз нараасаа бие бялдар сахилга бат ёс зүйгээр доогуур суурь хүмүүжилгүй хүн хайрлах ухаан суугаагүй няцамхай адгийн юмнуудаас муу авир гарч байгаа үнэн. Дарга амь алдвал дарамтаас болсон гэх худал зүйлээр алуурчдыг өмгөөлөх шаардлаггүй. Хулчгар алуурчдыг үнэн зөв шүүж 3 өнчин хүүхдийн амьдралын баталгааг хангахад нийгэмээрээ дуугарах хэрэгтэй

0  |  0
Зочин(192.82.67.21) 2021 оны 04 сарын 15

Битгий алуурчинг өмөөрөх юма олж яд. Үхсэн хүн үг хэлэхгүй гэж муу алуурчид элдэв гүтэглэгээ больж үз мөнгөө хэдэн удаа хэдэн төгрөг авсан даргад өгч байсан эсэхийг цагдаа шалгаад тогтоочихно. Хүүхдээ хүн болгох суурь хүмүүжил суулгаагүй үлбэгэр шалчгинасан утасны донтолттой хүн хогнууд цэргийн хүний дүрэм тангарагаа биелүүлж чадахгүй дарамт гэсэн худал гүтгэлгээр цагаадна гэвэл горьд шүү. Эцэг эх нь хүртэл хүн 3 буудаж алчаад байхад уучлал гуйх нь бүү хэо өмөөрч дуугарч байгаагаас ямар арчаагүй хүмүүс гэдэг нь харагдаж байна. Амь хохирсон залуу ахлагчыг ямар хүн байсанг гэрчлэх шударга хүн

0  |  0
Зочин(66.181.161.105) 2021 оны 04 сарын 16

Мөнгө шилжүүлсэн дансыг нь шалгуул, хэний данс вэ? Шат шатандаа үнэн зөвийг олох хэрэгтэй. Аль, аль нь хэцүү , нэг талд хүний амь , нөгөө талд нь амьдралд дөнгөж хөл тавьж байгаа эх эцгийн бяцхан үрс, сайн шалгаж , нэг бүрчлэн асууж сургалт шалгах , маш хянуур ажиллах ёстой. Тэрний буруу , энэ зөв гэхээсээ илүүтэй үнэн зөвийг л олох ёстой гэж бодож байна. Дарга нараас дарамт шахалт үзүүлэх нь бүр байхгүй зүйл биш , байгаа гэдгийг хүн бүхэн мэддэг, зарим нь ч бие, сэтгэл зүйгээрээ үзсэн хүмүүс ч байгаа . Шалгаж үнэн зөвийг олох хэрэгтэй.

3  |  0
Зочин(192.82.67.174) 2021 оны 04 сарын 16

Маш их дарамтанд байгаа цөстэй аавын хүүгээс ийм л шийдвэр гарах болов уу, хэлье хэнд ч хэлж болдоггүй, явъя явж болохгүй, эсэргүүцэх ямар ч боломжгүй. Өөрийгөө хамгаалсан хамгийн хурц хэлбэр гэж бодож байна. Хүчирхийллээс хүчирхийлэл

9  |  0
Зочин(66.181.161.92) 2021 оны 04 сарын 16

Даргыгаа буудаж хөнөөгөөд оргоно гэдэг гэмт хэрэг. Хэрвээ дарамт байсан бол илчлэх арга зам зөндөө байгаа. Угаасаа хүмүүжлийн доголдол.

3  |  9
Gerel(223.39.248.221) 2021 оны 04 сарын 15

Ugaasaa..bainga mungu avchiraarai tamhi avchiraarai tatdag tamhi bolgon ondoo...ergelteer ochood harj bhd.huduunuus irsen huuhduud ar uvruur haragdval suu minii hvv id uu.gdeg bsn..nuur enterni jhn huhurtsun gar huruuni sharhtai..bodvol huruunii ysan drni sunialgsan boltoi..haragddag

0  |  0
B(202.55.188.45) 2021 оны 04 сарын 16

Мөнгө төгрөг байнга авдаг гээд байхын хилийн цэрэгт мөнгө хаана хэрэглүүлэхгээд байгаа юм эзгүй уулын мухарт атм дэлгүүр байдаг юмуу өдөр болгон согтуурч архиддаг гээд байхын шээсээ уухгүй бол ямар юмныхан архи мархи хилийн цэрэг ардын арми биш шүү

0  |  7
Зочин (103.212.119.34) 2021 оны 04 сарын 16

Маш их дарамтанд байсан учраас ийм шийдвэр гэргасан байх... Хүчирхийлэл хүчирхийллийг л төрүүлнэ.

10  |  0
Зочин(103.212.119.34) 2021 оны 04 сарын 16

2 цэргийн зөв, аргагүй хамгаалалт гэж үзэж байна. Зүгээр байсан хүнийг алахгүй шүү дээ.

9  |  0
hhhhh(202.126.90.80) 2021 оны 04 сарын 15

za tgheer uneg zowhon shuuhees l togtoodog uchirtai ym shuu

0  |  0
hhhhh(202.126.90.80) 2021 оны 04 сарын 15

za tgheer uneg zowhon shuuhees l togtoodog uchirtai ym shuu

0  |  0
bold(124.158.96.130) 2021 оны 04 сарын 16

uneheer tsetsegt daramt shahalt ih baidag tsergiin darga oftseruudiin zan haritsaa medleg bolovsroliig deeshluuleh ni hamgiin chuhal

5  |  1
Zochin(64.119.23.16) 2021 оны 04 сарын 16

Uneheer mungu awdag baisanuu buh dariinh n dansnii guilgeeg n shalgaj togtooh heregtei sh dee .

3  |  0
Ээж(58.140.208.22) 2021 оны 04 сарын 16

Цэрэг бол гэмт хэрэгтэн биш. Хүний эрхийг хөсөрдүүлж болохгүй. Тэгж байж эрчүүд цэрэгт олноороо явна

3  |  0
Ээж(58.140.208.22) 2021 оны 04 сарын 14

1  |  1

1  |  0

Ээж(58.140.208.22) 2021 оны 04 сарын 15

Чимэг(66.181.161.52) 2021 оны 04 сарын 14

Хөдөөний хүүхдүүд бол хүмүүжил бол гайгүй л байлтай дандаа ээж аавтайгаа байдаг цайлган хүүхдүүд байгаа байх би ч хүүгээ цэрэгт явуулахаас айж байна

0  |  0
Иргэн(43.228.129.119) 2021 оны 04 сарын 16

энэ 2 хүүг одоо дарамталж зодож байх вийдээ. сум дурангаас болж хүн ална гэж ой тойнд буухгүй байна. Энэ газрын шат шатны удирдлагуудыг буулгавал таарна ялзарсан газар байна. Бас тэр ярилцлага өгч байгаа дарга харуулын даргаа өмөөрөөд хэлж байгаа үг нь бүр нэг зэвүүн харуулын даргаа магтаад. хүүхдүүд дарамтлуулсан гэж бодож байна.

3  |  1
ЦЭРГЭЭ ДАРАМТАЛСАН Б(139.5.219.201) 2021 оны 04 сарын 16

ҮРГЭЛЖ ДАРАМТАЛЖ БАЙСАН НЬ ТОДОРХОЙ БАЙНА. ӨӨРИЙГЭЭ АЛУУЛНА ГЭДГЭЭ МЭДЭЭД ИЙМ ХЭРЭГ ХИЙСЭН БАЙНА. ОФИЦЕРУУД ДӨРАМТЛАХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ.

3  |  1
Зочин (139.5.217.35) 2021 оны 04 сарын 14

Алуулсан хүүгийн ар гэрээс хүүхдийнхээ өмнөөс уучлал гуйвал зүгээр дээ. Тэр Х гийн ээж бол шууд хүүхдээ өмөөрсөн ярилцлага байна лээ. Хөөрхий М гэдэг хүү дагалдан болсон юм болов уу. Хэн эхэлж санаа гаргасныг илрүүлэх хэрэгтэй

0  |  0
Зочин(139.5.217.35) 2021 оны 04 сарын 14

Гэрээсээ мөнгө авах 2 талтай дарга нар нэхсэн байж магадгүй. Хүүхэд өөрөө амттан болон өөр зүйлд зарцуулсан байж болно. Баян цэрэг болох гэж гайхуулж эцэг эхээсээ мөнгө авсан ч байж магадгүй. Тиймээс маш нарийн шалгах хэрэгтэй. Одоо бол цэргийн дарга бүгд муу хүн болчихлоо. Бас сайн дарга байгаа л байх. Далимдуулаад хүн хэлмэгдэх вий дээ \n

0  |  0
Иргэн өндөр настан(202.179.26.75) 2021 оны 04 сарын 15

Tsergiin alba gedeg chin zalhaan tseerlvvleh gyndan boljee hichneen olon saihan zaluusiin ami amidralaar yogloj buzar

2  |  0
Zochin(202.126.89.176) 2021 оны 04 сарын 15

Er ni yrihgvi bj bgad yrihaaraa l mongo nehdeg ynz bvriin dansaar awdag bi ch hvvgee tamhi tatdag amttai ym ih iddeg bsan bolohoor teriigee awah gej bga bh gej bodood l shiljvvldeg gehdee darga tseregesee shaltgaalah bhoo muu ym bollo gehed dansnii huulgaa awahad l uchir ni baga ch gesen tailgadah bh gej boddog

2  |  0
zochin(202.131.245.220) 2021 оны 04 сарын 15

tegeheer bvh darga nariinh ni dansiig shalgahad bolno sh de abdag daramtaldag ni garaad l irne sh de. Daramtaldag bolood l mungu abch bgaa sh de . \n

3  |  0
Монгол цэрэг(67.247.101.247) 2021 оны 04 сарын 16

Цэргүүд гэрийнхээсээ мөнгө дэлгүүр, ТҮЦ, бараа зардаг хүмүүс рүү шилжүүлж авч юм авч иддэг ч байж болно.Тэр ТҮЦ, дэлгүүр нь нөгөө л хэдэг офицер ахлагчийнх байж болно.Ялгаж салгаж наанатай цаанатай баймаар юм.Эх орныхоо дархан хилийг манаж буй цэрэг хүн байлдааны сумаараа бай буудна гэдэг ямар хүмүүжилтэй байгаагийнх.Сумны үнэтэй амь биш гэжээ.Сум л хүний аминд хүрсэн байгаа биз дээ.Цэрэг гэдэг Хатуу сахилга бат нарийн чанд зохион байгуулалттай байж амжилтад хүрдэг газар.Африкт энхийг сахиулж байгаа цэргүүд яагаад амжилттай байгаа шалтгаан САХИЛГА БАТ юм.Энэ залуус африк хүн буудаж тоглох уу

1  |  3
Зочин(64.119.25.180) 2021 оны 04 сарын 16

Дарамт байсан л байгаа. Зөв зүгээр хүнийг буудаад шоронд ордог тэнэг байхгүй шүү дээ.

7  |  0
Зочин(59.153.115.92) 2021 оны 04 сарын 15

Үхсэн хүн үг хэлэх биш . Үнэхэээр мөнгө авдаг байсан бол эцэг эхийн данс данс бүгд л ил байгаа шүүдээ

2  |  0
зочин(64.119.24.69) 2021 оны 04 сарын 16

хүн алсан хүүхдээ өмөөрөөд ямар увайгүй хүмүүс вэ угаасаа мөнгө авч бйасан бол тэр чинь шараад л ирнэ,хүний 3 нялх хүүхэд өнчрүүлчихээд үхсэн хүн үг хэлнэ,амьд яваа насандаа хэзээ ч мартахгүй хэрэг хийлээ дээ\n\n\nүхсэн хүн

1  |  4
зочин(64.119.24.69) 2021 оны 04 сарын 13

хүн алсан хүүхдээ өмөөрөөд ямар увайгүй хүмүүс вэ угаасаа мөнгө авч бйасан бол тэр чинь шараад л ирнэ,хүний 3 нялх хүүхэд өнчрүүлчихээд үхсэн хүн үг хэлнэ,амьд яваа насандаа хэзээ ч мартахгүй хэрэг хийлээ дээ\n\n\nүхсэн хүн

0  |  0
иргэн(103.212.117.185) 2021 оны 04 сарын 14

Дарамттай дүрмийн бус харилцаа байлаа ч зэвсэг барьсан цэрэг хүн даргаа буудна гэдэг нь гэмт хэрэг. Яагаад ч зөвтгөж болохгүй. Дайсан дайрсан бол даргаа буудаад өөрсдөө шууд бууж өгөхтэй яг адил. Хэтэрхий арчаагүй эмс.

1  |  0
t(202.9.40.136) 2021 оны 04 сарын 16

яргачдыг шууд буудаж байх хэрэгтэй хоёр хүүг болон тэдний эцэг эхийг дэмжиж байна.маньяк.садист .мулгуу.архичин дарга нэртэй яргачид дуусах болтугай.

4  |  4
Зочин(203.87.74.121) 2021 оны 04 сарын 16

Цэрэгийн эр зориг, хатуужил шаардсан бэлтгэл сорилтыг ямар ч залуус даваад гарна. Гэтэл хүний амь нас эрүүл мэндэд санаатай заналхийлсэн зодуур, дарамт, яраглал бол гэмт хэрэг энэ хүчирхийлэлийг хүлцэн тэвчих ёсгүй. Цэрэг армийг архины хамааралтай, сэтгэцийн өөрчлөлтэй, зэрлэг танхай албан хаагчдаас цэвэрлэх цаг болсон.

10  |  0
Зочин(66.181.161.102) 2021 оны 04 сарын 16

Хулчгар, худалч, арчаагүй болгож хүмүүжүүлсэн эцэг эхчүүд элдэв юм гоншигнохоо байчих хэрэгтэй ш дээ. Суурь хүмүүжил нь ямар байгаа нь хийсэн үйлдлээс нь шууд л харагдаж байна ш дээ. Дарамт энэ тэр гэж донгосохоо байчих.

4  |  6
зочин(192.82.85.107) 2021 оны 04 сарын 16

Тэд дарамтанд орсон

3  |  1
цагаан(64.119.27.216) 2021 оны 04 сарын 16

Мөнгө төгрөг ар гэрээсээ ямарч айлын хүүхдүүд авдаг юм билээ.. Түүнийг заавал архитай холбоод батлах гээд байх хэрэг байна уу? Магадгүй бие бялдаржуулах эм тариа авч байсан ч юм бил үү? Хэрэв сум дутаасан бол асуудал л даа. Хүн хороож байхын оронд ухамсрын шанаа аваад л өнгөрнө биз дээ? Энэ хоёр цэргийг заавал өмөөрөх эсвэл буруутгах шаардлага байхгүй. Хуулийн дагуу шийтгүүлэх л байх. Харин худал мэдээ тараасан гэрчилсэн далимдуулж төрийг гутаасан зэрэг нөхдийг хариуцлага тооцох нь зөв байх.

7  |  3
б(66.181.161.59) 2021 оны 04 сарын 16

Муусайн алуурчдыг хатуу шийтгэх хэрэгтэй. Үхсэн хүн босч ирээд юу болсныг ярих биш здаакууд одоо юу ч гэж худлаа шааж байгаа юм билээ хэн мэдэхэв. Ална гэхээр нь түрүүлээд алчихсан маягийн юм хуцаж байгаа биз.

5  |  10
түрүүч(66.181.178.129) 2021 оны 04 сарын 15

1980-1985 Дорнод Халхгол дахь дугаар ангид алба хаасан цэрэг дайчиддаа болон офицер ахлагч застабынхаа биеэ бүрэлдхүүндээ эрүүл энхийг хүсье!Сайхан л алба байсан даа.Одоо юу болов! Аавын олон хүүхдүүд 3 жил ижилдэн дасчихсан уйлж дуулаад халагдаад явдаг байж дээ.Зэмлэх ганц гар хүрэх асуудал байдаг л байсан бие биедээ муу муухай зүйл санаж явсангүй дээ.3 жилийн алба хаасан залуус сайхан төлөвшиж эр хүн болоод ирдэг байж дээ.мэргэжлийн армитай болгох хэрэгтэй

6  |  1
кафе(43.242.243.239) 2021 оны 04 сарын 14

өөрөө алуулахгүй тулд хүнийг

1  |  1
Иргэн (59.153.87.220) 2021 оны 04 сарын 15

Тэр данснуудыг ямар хүмүүсийнх болохыг олход л хангалттай

5  |  0
Иргэн (59.153.87.220) 2021 оны 04 сарын 16

Тэр данснуудыг ямар хүмүүсийнх болохыг олход л хангалттай

6  |  0
иргэн(59.153.112.69) 2021 оны 04 сарын 16

Хүн буудаж алсан цэргүүдэд ямар ч өршөөл бхгуй. Хэрэв ойлгох гэж нялганах л юм бол цаашид цэргүүд шаардлага тавьсан офцерээ хөнөөх явдал газар авч хөврөнө

4  |  7
зочин(202.55.191.194) 2021 оны 04 сарын 16

Одоо цэрэг армийн эсрэг ухуулгаа зогсооно уу, ёстой гээндээ ч гоондоо ч байгаа

2  |  4
Иргэн(66.181.161.54) 2021 оны 04 сарын 16

Гээндээ ч , гоондоо ч гэдэг шиг ! Тэр цэргийн хүүхдүүд яавч зүгээр бж байгаад хүн буудаагүй нь тодорхой ! Үхсэн хүн үг хэлэх биш ! Үхсэний хохь , амьдын зол болоод нэг нь шороон дор хоёр нь шоронд суух нь дамжиггүй ! Хайран ч сх залуус минь дээ ! Харамсаж бна ! Энэ төр засаг ч гэж ёстой л нэг төрийн сүг юмдаа

2  |  1
Зочин(202.9.46.83) 2021 оны 04 сарын 16

Хүүгэа хүн алж байхаар үхсэн нь шулуун шүү гэж хатуу хэлж анхааруулж өсгөх хэрэгтэй энийг ойлгосон цэрэг байна уу дарга бөйна уу тэр хүн хэзээ ч хүн алах бодол орж ирэхгүй.гэтэл одоо хүн алчих бид нар чамайг өмөөрөөд гаргаад авий гэдэг болсон юмуу

1  |  5
Зочин(202.9.46.83) 2021 оны 04 сарын 16

Алуурчдыг өмөөрөөд хүн алж болно гээд байгаа хүмүүс амиа бодсон хүн чанаргүй хүмүүс шүү.эхлээд бусдыг өрөвдөж хайрлах юм бол хүчирхийлэл гарахгүй аав ээж ах дүүс нь ядаж эмгэнэл илэрхийлж болно доо бүр нэг хүүхэн үхсэн хүнийг шүүх шийдээгүй байхад яргачин гээл бичсэн байсан монглын эхчүүд арай ч дэээ.ийм эхчүүдийн хүүхдүүд хүн алах хүртлээ зэрлэгшиж байна ш дээ зарим нь нилээн их дарамт үзээд ирдэг бизлээ манай хүү цэрэгт явахд ингэлээ тэглээ гээд байгаа ээжүүд эхлээд өөрсдийгөө хар би амиа хичээж байна уу хүүхдээ өмөөрч байна уу гээд.тэр зодоод байгаадарга нарыг хүртэл ээж л хүмүүжүүлсэн

6  |  8
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 16

Mongoliin arimd ajilaj amidarj baigaa baga darga opptseryyd byged tseregiig daramtalj deeremdej bna.Ted zalkhyy uych khiikhgyi tsereg zarj deglej amidardag ene ni yagal.Germanii pashist yaraglaas nariin tsokhion baigyylalatai ajilgaa bolson.Zasagiin umj khuvtsas umsuj khool yndaa zasag turuus idej tsereg daichidiig udur shungyi yargalj amidaraad syrchikhsan.Mongoliin arimd Pashizam mash khychtei delgersen.Mongoliin tsergiin albiig gert ni khaadag bolgokh kheregtei ene ni ajilchin khyn shig udurt ni 8 tsagaar yyreg gyitsetegdeg bolgokh.Khil orchiniig oron nytagiin ard iredeer ger kharyyl bolgo.

4  |  0
ayayay(192.82.77.56) 2021 оны 04 сарын 14

aimar ontsog helhed bnshde ard tumen yg iim baidaltai bgaa shuu buu l bhgui bolhoos bish ih tesej tevchij bgaa shuu bidnart mash hund bhd hol hoiro edr hudlaa yrij daramtalj zurduulj bgaan aimshigtai bidnart buu l bhgui bolhoos bish ta nariig ih davraaj bgaa shuu gj helmeer bnaa

3  |  0
Иргэн(150.129.143.254) 2021 оны 04 сарын 14

Хуулийнхан дансыг шалгах байлгүй дээ( гэрийнхэн нь хэзээ хэдийг хэний данс руу нь тодорхой болгох )

2  |  0
Зочин (192.82.76.155) 2021 оны 04 сарын 17

Цэрэг армийн багаас эхлээд бүх удирдлага ялзарсан мөнгө нэхсэн архидан согтуурсан хүйтэн сэтгэлтэй амьтас ихэсжээ. Дэг журам тогтоох гэдэг яраглал биш.Зүгээр ч нэг хүнийг буудахгүй байлгүй дээ цэргүүд ...\n

9  |  2
Хүн чанаргүй алуурчи(103.10.22.41) 2021 оны 04 сарын 16

Зайл зайл. Тамхи тариа амттай юм захиж авах гэж цэргүүд гэрээсээ хааяа мөнгө авч л байдаг. Хүүхдээ алуурчин болгож өсгөж хүмүүжүүлчихээд хэдэн халтар төгрөг яриад алуулсан хүний ар гэрт ч эмгэнэл илэрхийлчихгүй өмхийрсөн дотортой юмнууд.

6  |  10
Оюунаа (103.26.193.191) 2021 оны 04 сарын 15

Банкны хуулгаар хэзээ хэзээ, ямар ямар дансанд ямар хэмжээний мөнгө авч байсан нь баримт болоод гараад ирнэ дээ

3  |  0
Зочин(150.129.141.179) 2021 оны 04 сарын 16

Бурууг нь тогтоох газар нь тогтоох байхаа хүний амь бол хамгийн үнэтэй юугаар ч сольж үнэлж болохгүй зүйл ханиа алдсан эмэгтэй 3 хүүхэд хүүхэд нь яана даа

2  |  3
140(66.181.180.93) 2021 оны 04 сарын 16

Хэдэн жилийн өмнө Нямаагийн Энхболд гэж хүн сайд байхдаа бид цэрэг хариуцдаггүй. Цэргийн бодлого хариуцдаг гэж хэлээд хариуцлагаас мултарч байсан . Үүн шиг л 2 цэрэг нь ялтан болоод дэгэлсэн офицёр нь од болно доо гэж бодохоор Н.Энхболдыг үзэн ядаж байна даа

7  |  2
Top