Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг долоодугаар сарын 1-4-нд танхимаар зохион байгуулах шийдвэр гарсан талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Тус яам олон нийтээс хамгийн их ирж байгаа давхардсан асуултуудыг нэгтгэн, дараах байдлаар мэдээлэл өглөө.
Яамны зүгээс
- Теле хичээлийн цагийн тоо, телевизээр нэвтрүүлэх өдрийн тоог бууруулж, багш, сурагчийн ачаалалд зохицуулалт хийсэн ба Теле-цахим-бие даах материалыг давхардуулж, хүүхдэд ачаалал өгөхгүй байхыг чиглэл болгожээ.
- ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгаж, долоодугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
- ЕБС-ийн 1-р ангид элсэх хүүхдүүдийг бүртгэх ажлыг 2021 оны наймдугаар сард цахимаар болон уламжлалт хэлбэрээр хослуулан зохион байгуулахаар болсныг мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )