Нэгдүгээр ангид элсэгчдийг НАЙМДУГААР САРД бүртгэнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг долоодугаар сарын 1-4-нд танхимаар зохион байгуулах шийдвэр гарсан талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. 

Тус яам олон нийтээс хамгийн их ирж байгаа давхардсан асуултуудыг нэгтгэн, дараах байдлаар мэдээлэл өглөө. 

Тухайлбал, энэ жилийн ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгаж, долоодугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг бүртгэх ажлыг 2021 оны наймдугаар сард цахимаар болон уламжлалт хэлбэрээр хослуулан зохион байгуулахаар болсон байна. 

Мөн Теле хичээлийн цагийн тоо, телевизээр нэвтрүүлэх өдрийн тоог бууруулж, багш, сурагчийн ачаалалд зохицуулалт хийсэн ба Теле-цахим-бие даах материалыг давхардуулж, хүүхдэд ачаалал өгөхгүй байхыг чиглэл болгожээ. 

Дэлгэрэнгүйг зурган мэдээллээс харна уу. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(124.158.81.28) 2021 оны 04 сарын 14

Энэ жил хэдэн нас хүрсэн хүүхдийг 1 дүгээр ангид бүртгэх юм бэ 6 настангуудыг 1 дүгээр ангид бүртгэдэгээ албан ёсоор больсон уу? Баттай хариулт өгнө уу?\n

0  |  0
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 13

Хөөрхөнүүд маань 8 сард бүртгүүлж сургуульд орох нь байна. Монголын ирээдүй эрдмийн замд орж байна.

0  |  0
Top