5000 орчим айл, өрхийн хашаанд мод тарина

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 14

Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Зундуйн Төмөртөмөө "Өрх бүр хашаандаа мод таръя" аяны талаар товч мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өрх бүр хашаандаа мод таръя" аяныг БОАЖЯ-наас санаачлан Улаанбаатар хоттой хамтран Нийслэлийн зургаан дүүргийн 100 хороодтой хамтран 5000 орчим айл, өрхийн хашаанд мод тарихаар төлөвлөөд байна. Тавдугаар сарын 03-аас бүх дүүрэг хороодоор дамжуулан айл өрхүүдээ сонгон тарьц, суулгац нийлүүлж эхэлнэ. Иргэн бүр, өрх бүр санаачлагатай байж ногоон хотыг хамтдаа бүтээцгээе" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top