Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын түр дарга Б.Билгүүн та хууль зөрчсөн ноцтой үйлдлүүдээ нуун дарагдуулах гэж худал мэдээлэл бэлтгэж, Монгол Улсын Шадар сайд болон Төрийн өндөр албан тушаалтнууд, салбарын албан хаагчдыг хууран мэхлэх ёс зүйгүй үйлдлээ нэн даруй зогсоохыг ШААРДАЖ байна.
Та Стандарт, хэмжил зүйн салбарыг хууль бусаар удирдсан хугацаанд хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн үйлдлүүдийг холбогдох хууль хяналтын байгууллагууд хяналт шалгалт явуулан тогтоосоор байна. Тухайлбал: Төрийн албаны зөвлөл тус салбарын албан хаагчдын гаргасан гомдол мэдээллийг үндэслэн шалгаж, хууль тогтоомж зөрчсөн асуудлыг бодитоор тогтоож, хууль зөрчин томилсон албан хаагчдыг чөлөөлж зөрчлөө арилгах шийдвэр гаргасаны дагуу та тус албан хаагчдыг чөлөөлсөн. Үндэсний Аудитын газраас ажлын хэсэг байгуулан Стандарт, хэмжил зүйн газрын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж хууль тогтоомжууд зөрчсөн 1 тэрбум 39 сая төгрөгийн зөрчлийг нарийвчлан тогтоож, 100/AO170079 дугаар “Төлбөр барагдуулах тухай” АКТ, 427/AO170079 дугаар “Зөрчил арилгах тухай” Албан шаардлага, 428/AO170079 дугаар “Зөрчил арилгах тухай” Албан шаардлагуудыг 2021.03.25-ний өдрийн 01/391 дугаар дүгнэлтийн хамт гаргасан тухай тус хороонд мэдэгдээд байна. Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалт явуулж, ноцтой зөрчлүүдийг тогтоож Мөрдөн шалгах хэлтэст нарийвчлан шалгахаар шилжүүлсэн.
Харин Та 2021 оны 01/57 дугаар албан бичгээр “... дээрх байгууллагууд шалгаж огт зөрчил илрээгүй” гэсэн худал мэдээлэл гаргаж, МУ-ын Шадар сайд, Төрийн өндөр албан хаагчдыг хууран мэхлэх, амиа аргацаасан, Төрийн албан хаагчийн зарчим, стандарт, тангарагийг зөрчсөн ёс зүйн ноцтой үйлдэл гаргаж байна.
Стандарт, хэмжил зүйн салбарын менежментийн Шинэчлэлийн түр хорооноос шалгуулахаар гаргасан зөрчил, гомдол, шаардлага нь үнэн зөв, бодитой гэдгийг хяналт, шалгалтын байгууллагууд дээрх баримтаар удаа дараа тогтоож байгаа тул тус Шинэчлэлийн хорооны 560 гаруй гишүүд буюу хорооны удирдах зөвлөл ямар нэг байдлаар залруулга хийхгүй, хэн нэгнийг худал гүтгээгүй тул уучлалт гуйх шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд Цаашид Монгол Улсад Чанарын дэд бүтцийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, салбарын менежментийн шинэчлэлийг хийх тал дээр эрчимтэй ажиллах болно. Б.Билгүүн Таны салбарыг удирдаж байгаа арга барилд сэтгэл дундуур байгаа төдийгүй хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай төрийн албан хаагчид, тус салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууд, мэргэшсэн аудиторууд, ахмад ажилчид, иргэд тус хороонд байнга гомдол уламжилсаар байна. Иймд Та түр томилгооны хугацаа дуусаад 4 сар гаруй болж байгаа байдал, мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын дүгнэлт, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хүндэтгэн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг ШААРДАЖ байна.
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН САЛБАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТҮР ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ГИШҮҮД, ДЭМЖИГЧИД
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 26 )
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн.
Үндсэн хуулиа унш залуучуудаа ”эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” . Хууль мэдэхгүй, уншаагүй учир зөрчсөн гэдэг шалтаг байдаггүй юм. Сайн, зөв зүйл хийх хэрэгтэй. Нас чухал биш хүн чанар хамгийн чухал шүү. Хууль бус зүйлийг битгий дагаж дарвиарай. Хожим нь үнэнд гүйцэгдээд муу үр дагавартай шүү.
Коментуудыг уншаад Билгүүн даргыг залуучууд өмгөөлөхөөр шидлээ. Ар шижир зуслангийн газарт 1 жигд байшин барьж байгаа болохоор зах зээлийн хууль мөнгөний боломжтойгоор нь шийдхээс өөр арга замгүй. Өмхийрсөн, тааз нь унжсан хөгцөрсөн нурсан байрыг, шаварт хутгалдсан машины зогсоолтой янзлахаас өөр аргагүй. 45-с дээш насны өвөө эмээ нар Залуусын шинэчлэлийш дэмжиж амжихгүй бас чадахгүй бол тэтгэвэртээ гар.
Төр засаг, хууль ёс гэж байна уу.
ШС өнөөдөр байгуулага дээр ирээд худлаа сүржигнэж байгаад явлаа. Солонгос савангийн дуурь үзсээр байгаад ийм юианд ард түмэн хууртахаа больсоон. Хууль ёсыг сахиулж арга хэмжээ авч ажиллана гэж харж байлаа. Худлаа жүжиг тоглосон гэж бид харж байна. Хууль зөрчигч нарын үйлдэл, 1 өдөр илэрнэ дээ...
энэ шаардлага тавьсан асуудал нь үнэн юмуу худал юмуу гэдгийг нь очоод үзсэн нь илүү бодитой. Дарга нарынх нь өрөөг мэргэжилтнүүдийн өрөөтэй харьцуулаад харах, бас дарга нарт нь өгсөн нотебуукийг нь мэргэжилтний эвдэрхий пс-тэй нь харьцуулаад үз. Засвар хийгээд өмнөх байсан юу өөрчлөгдсөнийг нь үз. Агаар сэлгэх хоолойг нь авч хаяад халдвар тархах оромж болсон. Арай дэндүү байнаа. Ичихгүйгээр. Улсын мөнгө, төрийн албан хаагч уйлдаггүй гэж битгий хэлээрээ.
хэзээ ч шийдэхгүй асуудал бна. Ерөнхий сайд чинь өөрөө баахан ноотой болохоор шийдэх чадваргүй. Энэ чинь Энхтүвшнийг санхүүжүүлэгч хүн байхаа
Ерөнхий сайд асан Хүрэлсүх хэлэхдээ Би ч гэсэн үр хүүхэдтэй хүн. Миний үр хүүхэд хэн нэгний өмнө биш хуулийн өмнө бөхийж, хуулиа мөрдөж амьдраасай гэж хүсэж байна хэмээн зөв зүйтэй үг хэлж, улс орноо сайхан болгоход 4-12 жил хэрэгтэй хэмээн ТВ9-д ярилцлага өгсөн. Төрийн албан хаагч нартай ялгавартай нь харьцаж, хууль зөрчсөн баримттай үйлдлийг таслан зогсоох, хариуцлага тооцоход их биш ч хугацаа шаардагдах болохыг ахнаарч, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.
Төр засгаа хүндэлж сонгуулийн дараа шаардлагаа тавих нь зохистой хэмээн бодогдож байна. Та нарын энэ тавьж байгаа шаардлага нь зөв зүйтэй ч гэсэн ширэн нүүрэлсэн хууль зөрчигч этгээд нам намайг хөөсөн гээд ард түмнийг турхирсан үйлдэл хийж эмх замбараагүй байдлыг турхирах нөхцөл үүсгэж болохыгг Та бүхэн ойлгон анхаарах хэрэгтэй байхаа.
Баримттай материал байвал фэйсбуук дээрээ дэлгэж тавиачээ. Баримтаа гаргаад шууд шүүхэд өг. Шүүх хонгилоор шийдэх эсэхийг нь бас хармаар санагдчихлаа
Үндэсний Аудитын газраас ажлын хэсэг байгуулан Стандарт, хэмжил зүйн газрын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж тогтоосон актыг үзмээр байна. MASM REFORM COMMITTEE фэйсбүүк хуудсан дээрээ тавьж өгнө үү. Үнэхээр үнэн бол бид нар Б.Билгүүний удирдлаган доор ажиллахгүй.
Цар тахал хөл хорионы хууль сонгууль гээд шийдвэрлэх зүйл нам засагт бишгүй байлгүйдээ иргэн хүний хувиар яаж шийдэхийг нь харах сонирхолтой байнаа булзахааргүй нотолгоотой зүйл байнаа намдаа итгэж байнаа
Цүнх барьж, бөгс долоож, бусдыг муу хэлж гүйдэг муу хүмүүсээс болж хохирдог. Сураг гарч байна. Дараа нь тэд өөрсдөө энхийн цагаан тагтаа болоод буруу бүхнийг дээрээс нь овоолж хаяад л нисчихнэ. Алддаггүй хүн байхгүй. Гэхдээ хууль зөрчиж огт болохгүй . Хурал ихдвэл ажил муудсаных, хууушуур ихсэх нь мах муудсаных гэдэг. Ахмадуын сургааль алт хэмээн сонсож байх хэрэгтэй.
Хууль зөрчсөн бол эрт орой заавал шийдэгдэх учиртай. Гэхдээ баталгаа нотолгоотой байх зарчимтай. Төрт ёсны ёс жудгаар маргааныг шүүж нэг талд нь гаргавал зохистой асуудал байна. Удах тусам ужгирах асудал болно.
Төрийн албаны тухай хуулийн зарчим ёсоор Улс төрөөс ангид байх, захирах, захирагдах ёсыг баримтлахыг бид нарт үүрэг болгодог тул дуу хоолойноо гаргаж, шүгэл үлээж чадахгүй байна. Бид хууль зөрчсөн үйлдоийг ажиглан харж байна. Фэйсбуукын MASM REFORM COMMITTEE хуудсанд шууд нэгдэж чадаагүй ч гэсэн найз нөхдөөрөө дамжуулан нэгдэж байгааг уламжилан хэлэх хэрэгтэй. Бид дээд газар хэрхэн шийдэхийг ар гэр найз нөхдийн хамт хүлээн ажиглаж байна.
Хөл хорионоос болоод саатсан байхаа. Одоо эрх баригч нар яаж шийдэхийг нь харъя даа. Нүүр номын MASM REFORM COMMITTEE пэйж хуудсыг дэмжиж байна. Энэ салбарт олон жил ажилсан ахмадуудтай их муухай харьцаж байсанд дургүй зэвүү хүрч байнаа энэ Б.Билгүүнд.
Сонгууль болох гэж байна. Хууль зөрчсөн юм бол хариуцлагаа тооцох хэрэгтэй. Нам ийм юмыг өөгшүүлж хугацаа алдаж хойшлуулж болохгүй. Илэрхий ийм зүйлийг ард түмэн шударга ёс гэх үү.
Намын нэр хүндийг шалан дээр унаж шороотой нь хутгасан асуудал байна. Энэ байгууллага чинь аймаг нийслэл гээд 500 гаруй ажилтантай. Ар гэр найз нөхөд гээд 5000 гаруй нүд чих харж байгаа юм байна. Засгийн газар яаж шийдэхийг харж дээ.
Төрийн албыг самарч байгааг Ард түмэн харж байна . Нүүр номын MASM reform committee -г дэмжих болно. Шаардлага хүргүүлэх биш Шүүхэд нэхэмжлэл гаргах зарчмын асуудал шүү...
1 тэрбум гэдэг чинь тоглоом биш. Энэ мөнгөөр 10-20 лаборатори байгуулж болно. Тэр тусмаа хуурамч бензин илрүүдэг лөборатори их хэрэгтэй байна. Эсвэл 30 айлын шинэ орон сууц барьж болох нь. Эсвэл 100 төрийн албан хаагчийн байрны урьдчилгааг өгч болно. Эсвэл 80 хүнд зусланшийн байшин барьж өгч болх нь. Тайлбар авмаар байнаа
Ужиг болохоос нь өмнө уучлал гуйх хэрэгтэй. Хууль зөрчсөн нь үнэн юм байна. Хууль бус зүйл хийгээд явах эрх хэнд ч байхгүй. Үнэхээр чаддаг юм бол шүүхээр нотлуулчих хэрэгтэй. Гэхдээ тийм боломж харагдахгүй байнаа.
Хууль зөрчигч, худалч хүний удирдлаганд ажиллахгүй. Хөдөлгөөнд нэгдэж байна. Хариу авах хугацаа зааж өгөх хэрэгтэй.
Билгүүн даргын хууль зөрчсөн нь тогтоогдсон. Бид хууль зөрчигчтэй хамтарч ажиллах хүсэлгүй байна.\nГазрын ойр, Гайны бага дээрээ зогсож үз .\n Бухын хүзүү хэдий бүдүүн чиг Буулган дор, \nХүний толгой агуу ч Хуулийн доор. гэдэх
Билгүүн даргаа хууль зөрчсөн чинь нотлогдсон. Газрын ойр, Гайны бага дээрээ арилж үз. Чамтай ажиллах сонирхол алга.
Энэ Гантөмөр одоо болимоор юмаа зүгээр тэтгэвэртээ гараач
Цогзолмаа мэргэжилийн хүн юм байх даа.