Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг долоодугаар сарын 1-4-нд танхимаар зохион байгуулах шийдвэр гарсан талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн билээ.
Тус яамны зүгээс ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгаж, долоодугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Түүнчлэн теле хичээлийн цагийн тоо, телевизээр нэвтрүүлэх өдрийн тоог бууруулж, багш, сурагчийн ачаалалд зохицуулалт хийсэн ба Теле-цахим-бие даах материалыг давхардуулж, хүүхдэд ачаалал өгөхгүй байхыг чиглэл болгож, ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг бүртгэх ажлыг 2021 оны наймдугаар сард цахимаар болон уламжлалт хэлбэрээр хослуулан зохион байгуулахаар болжээ.
БШУ-ны яамнаас мөн Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны сургуулийг төлбөрөө хөнгөлөхийг чиглэл болгож, журам баталсныг ЭНД дарж унших боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )