Хотын  дарга, браво

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш Улаанбаатарчууд гэртээ л сууж байна. Засгаас өгсөн 300 мянган төгрөг нь дуусаагүй байгаа тул жагсаал цуглаандаа тулах, уур бухимдал харьцангуй бага байх шиг. Хийлгэх вакцингүй улс гэртээ “хэвтэхээс” өөр юу хийх вэ. Өдрөөс өдөрт нэмэгдэх халдварын тоондоо ч бид дасаж эхэллээ. Хатуу хөл хориог хамгийн сайн ашиглаж чадаж байгаа нь хотын дарга Д.Сумъяабазар л байна. 

Яаж гэж үү, тэрбээр энэ боломжийг ашиглан Улаанбаатарын гудамж, зам, талбайн арчлалтыг хийж эхэлжээ.

Ашиглалтад ороод хэдэн жилийн нүүр үзсэн замууд эхнээсээ хагарч, цуурч эхэлсэн байна лээ. Тэгвэл хатуу хөл хорины 15 хоногийг ашиглан зам засвар, нөхөөсийн ажлыг эхлүүлсэн нь ажлын өдрүүдэд зам хааж засвар хийн иргэдийн бухимдлыг төрүүлдэг байдлаас лав л энэ жилдээ ангид байх нь. Замын хөдөлгөөн сийрэг байгаа дээр нь замаа засаад эхэлсэнд талархах иргэд олон байна. Цаашлаад хөшөө дурсгал, гэрэл, самбаруудыг цэмбийтэл угааж, гудамж талбайн ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа нь иргэдийн талархлыг хүлээгээд байгаа юм.

Монгол Улсын нийслэл байна, бидний нүүр царай байна даа. Ядаж л үсээ толийтол самнан, хувцасаа угаагаад өмссөн хүүхэд шиг гэрэлтэж байна шүү.  Ядаж л иргэдийн сэтгэл тэнэгэр, цэмцгэр гудамжинд хүүхдээ салхилуулахад хэчнээн аштай байх вэ. Боломж бүрийг ингэж анзаарч, цаг алдалгүй ажиллавал хотын дарга минь үргэлж, Браво шүү!
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.116.76) 2021 оны 04 сарын 16

хэрүүл хийж байхаар хүнд хэрэгтэй зүйл хийж байгаа даргын ажил зөв

1  |  0
З(64.119.26.236) 2021 оны 04 сарын 16

Хөдөлмөрч байнаа. Зүгээр сууж болохгүй. Онц

1  |  0
Иргэн(103.10.23.158) 2021 оны 04 сарын 16

Хотын дарга олон хочтой болсон ядаргаа хаалт хаах нээх гэх мэт час хийсэн юм л хийх хэрэгтэй бна энэ бол түгжрэл

0  |  0
Ард засаг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 16

Данхаар зам засч гурилдаж байгаа учир Сумъяабазар дарга ДАНХ хочтой болох вий дээ.

0  |  0
Zaluu ue(202.9.40.217) 2021 оны 04 сарын 16

Er ni alivaa ajliig medremjtei, zutgeltei hun zohion baiguulah heregtei.tegej l baij amjiltand hurne.Hotoo uud ni tataj bgaa Sumyabazar gedeg hund talarhie.ulam tsaashaa hicheegeerei! Ur huuhed hoich ue chin uneleh l uldeh um hiigeerei

0  |  0
Зочин(150.129.140.9) 2021 оны 04 сарын 16

Өөлгий дөө\n

0  |  0
Ах(66.181.161.25) 2021 оны 04 сарын 16

ХҮНИЙ ЗАМ ХААГААД ТАВЬЧИХСАН БОР МОДОН ХАЙРЦАГУУДАА АВААЧ ЭЭ . ӨНӨР ХОРООЛОЛ,МОДНЫ ХОЁРЫН ЗАМ ДАГУУ БАЙГАА.

0  |  1
Нэг(192.82.76.110) 2021 оны 04 сарын 16

Ашгүй дээ ажилсаг хотын дарга байнаа

2  |  0
Zochin (192.82.85.166) 2021 оны 04 сарын 16

Ashtaiv de.

3  |  0
Top