Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга, Засаг даргын орлогч Э.Ниндэв, дүүргийн Цагдаагийн газрын дарга Г.Цэргийнхүү нар өнөөдөр “Эмээлт” товчоонд ажиллаж, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчидтай уулзаж үүрэг гүйцэтгэх хугацаанд тулгарч буй асуудал, нөхцөл байдлын талаар санал солилцлоо.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос орон нутагт зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажилаар зорчих иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээврийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, 72 цагийн хүчинтэй ПСР шинжилгээний хариуг үндэслэн товчоодоор нэвтрүүлж ажиллахыг дүүргийн шуурхай штабын дарга Э.Ниндэв албан хаагчдад зөвлөлөө.
Түүнчлэн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэх хүсэлтэй иргэдийн гаргаж буй нийтлэг зөрчил, албан хаагчид үүргээ бүрэн гүйцэтгэхэд хүндрэл учирч буй эсэхийг тодруулав.
Мөн нийт албан хаагчдыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжсэн хугацаанд “Сovid-19” халдваараас маш сайн урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэх хүсэлтэй иргэдийн эрүүл мэндийн асуумж, зорчих эрхтэй тээврийн хэрэгсэл мөн эсэх хяналтыг өндөр түвшинд сонор, сэрэмжтэй гүйцэтгэн ажиллахыг үүрэг болголоо.
Та халдвар хамгааллын дэглэмийг зөв сахиж өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй
Сэтгэгдэл ( 0 )