“ГЭРЭЭСЭЭ ГЭРЭЛТЬЕ” үндэсний цахим аян эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 15

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар зохион байгуулагдаж буй “ГЭРЭЭСЭЭ ГЭРЭЛТЬЕ” үндэсний цахим аяныг /2021.04.13/-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд улс орон даяар зохион байгуулахаар эхлүүлээд байна.

“ГЭРЭЭСЭЭ ГЭРЭЛТЬЕ” үндэсний цахим аян нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хорио цээрийн хугацаанд өрх гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, ардын өв уламжлалыг сурталчлах замаар хүүхдүүдээ эерэг, зөв аргаар өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлээрээ аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бусдыгаа зөв дадал зуршилд уриалах, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Тус аяныг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүд болон залуучуудын хөгжлийн 35 төвүүдээр дамжуулан зохион байгуулна. “ГЭРЭЭСЭЭ ГЭРЭЛТЬЕ” цахим аяны хүрээнд Монголын өрх гэр бүлрүү чиглэсэн дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Үүнд:

  • Монгол Ардын үлгэрээр дамжуулан хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх, Гэр бүлийн уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Үлгэрч гэр бүл” цахим уралдаан зохион байгуулах
  • Мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран “Цахим сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээ”-г үнэ төлбөргүй зохион байгуулах
  • Мэргэжлийн хуульчидтай хамтран “Цахим хуульзүйн зөвлөгөө, үйлчилгээ”-г үнэ төлбөргүй зохион байгуулах
  • Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, гэр бүлийн уур амьсгалыг сайжруулах зорилготой “Нэг гэр бүл-Нэг дурсамж” нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах
  • Оюутан залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн “Гэрээсээ хөгжье” цахим цуврал подкаст зохион байгуулах
  • Залуу гэр бүлийн санхүү болон нөхөн үржихүйн харилцааг дэмжихэд чиглэсэн “Clubhouse”-д олон үе шаттай хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах 

 

ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг ард(202.179.25.250) 2021 оны 04 сарын 15

Ковидоор гэртээ нас барж байгаа хүмүүсийн дэргэд зул асаа гэсэн үг үү? Гэрээсээ гэрэлт гэхээр лаа асаасан ч болно.

0  |  0
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 15

Монгол улс өдрөөс өдөрт уруудан доройтож байна. Монголчууд өдөрт мянга мянгаараа халдварт өвчин тусч үхэж үрэгдсээр байна. Энэ ажлыг коммунист МАН коммунистуудын засаглал, Их хурлын коммунист гишүүд санаатайгаар далдуур зохион байгуулж хэрэгжүүлж байна. Бүх зүйл уялдаа хобоогүй байгаагаар энэ нь батлагдаж байна. Тэднийг цаашид дэмжих юм бол Монгол сөнөнө.

0  |  0
Top