Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны замд 20 тонн шатахуун, 12 тонн түлш ачсан “Мон-Суль” ХХК-ийн шалаанз маркийн автомашин замын хажуу руу унаж, түлшний сав нь цоорч түлш асгарчээ.
Энэ тухай дуудлага өчигдөр буюу 14-ний 23:59 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 65, 30 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн 4 цаг ажиллаж, асгарсан шатахууныг саармагжуулан, гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг хангаж, унасан атомашиныг татан босгох ажиллагааг зохион байгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Шатахуун биш шатахуунд хольдог бодис.
энэ том машинуудын үзлэг оношлогоог сайн хийж баймаар юм