Хилчид сураггүй болсон 10 иргэнийг эсэн мэнд олжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 17

Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутгаар дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 18-20м/с-ийн хүчтэй цасан шуурга шуурлаа.

Шуурганы улмаас хилийн зурваст нутагладаг малчин өрхүүдээс долоон айлын 10 хүн сураггүй болж, хилийн 0184 дүгээр ангийн хилчид18 цагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэдийг эсэн мэнд олоод байна.

Мөн хариуцсан хэсгээр шуурганд уруудаж, улсын хилд тулсан нийт 6400 гаруй толгой малыг тогтоон барьж, иргэдэд учирч болох 2 тэрбум орчим төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ.

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тото(103.212.117.69) 2021 оны 04 сарын 17

Хилчид сайн л даа

2  |  0
Top