Раул Кастро албан тушаалаасаа огцорлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 17

Кубын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Раул Кастро албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгджээ. Тэрбээр Хавана хотод болсон Кубын Коммунист намын VIII их хурлын үеэр огцорч буйгаа зарлаад “Улс орныхоо удирдлагыг хувьсгалд үнэнчээр зүтгэсэн, туршлагатай, бэлтгэгдсэн удирдагчдын багт хүлээлгэн өгөхдөө таатай байна” гэжээ.

89 настай Раул Кастро 2006 онд ах Фидель Кастро нь эрүүл мэндийн шалтгаанаар бүрэн эрхээ түүнд шилжүүлэн өгснөөс хойш Кубын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын албыг хашсан юм.

Раул Кастро 2018 онд Сайд нарын Зөвлөл, Төрийн зөвлөлийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, түүний оронд Кубын одоогийн Ерөнхийлөгч Мигель Диас-Канел томилогдсон.

Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн дүү Раул Кастро 1959 оны хувьсгалаас хойш Кубын цэргийн сайдаар 50 жил ажиллажээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сугар(122.201.31.194) 2021 оны 04 сарын 18

Бид ч Кубааас ч дор юмдаа эд маань сайн толгой угааж бна даа

0  |  0
зочин(192.82.68.191) 2021 оны 04 сарын 18

Огцрох ч гэж дээ зайлуул, тэтгэвэртээ гарч байгаа юм биш үү

1  |  0
Top