Тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгав

2021 оны 04 сарын 21

Коронавирусын халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан халдвараар өвчилсөн иргэдийг тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгаж ажиллалаа.

АШУҮИС-ын оюутны 3 дугаар байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглаж, 450 иргэнийг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Шадар сайдын зүгээс эмнэлгийн зориулалтаар ашиглаж байгаа эдгээр газруудын ариутгал халдваргүйжүүлэлт, эм эмнэлэгийн хэрэгслийн нөөц, хүчилтөрөгчийн хангамж нийлүүлэлтэд онцгой анхаарч ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгалаа.

АШУҮИС–ийн Монгол-Япон эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат суурилуулсан бөгөөд коронавирусын халдвараар өвчилсөн маш хүнд өвчтөнгүүдийг хүлээн авч эмчилж байна гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top