Оюутолгойн гэрээг сайжруулах ТҮР ХОРОО бүрэлдэхүүнээсээ эхлээд унаж мэднэ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

-Монгол Улс Рио Тинтогийн эсрэг “мөрөөдлийн баг”-аа илгээв-

УИХ, Засгийн газар, шүүх гэх мэт Монголын шийдвэр гаргах бүх түвшинд Оюутолгойн гэрээг шинэчлэх шийдвэр гарч, шийдвэртэй алхам хийхээр ажиллаж эхэлсэн. Тодруулбал, Засгийн газрын ажлын хэсгийнхний зүгээс 2015 оны Дубайн гэрээ буюу Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө болон 2009 оноос хойших Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах шаардлагатай гэдгийг шууд зарлаж байгаа. Энэ асуудал өмнө нь олон ч удаа яригдаж, хэлэлцэгдсэн. Оюутолгойн гэрээний асуудал сөхөгдөх бүрд монголчууд өөр хоорондоо талцаж хуваагдсанаар зөвхөн хөрөнгө оруулагч тал хожоод гардаг байсныг Оюутолгойн өнөөдрийн өгөөж илтгэх мэт. Харин энэ удаад УИХ, Засгийн газраас байгуулсан хороо, ажлын хэсгүүд Оюутолгойн гэрээг сайжруулах талаар нэгдсэн суурьтай байгааг дурдах хэрэгтэй. УИХ-аас баталсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолд ч тодорхой чиглэл тусгасан байгаа.

Гэхдээ хэн, хэрхэн хандаж өөрийн нутаг дэвсгэр дэх орддоо ард түмний нийтлэг эрх ашгийг шингээх вэ гэдэг өөрөө том асуудал.  УИХ-аас 2019 онд баталсан 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулсан. Ингэхдээ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулсан. Түр хорооны ахлагчийн тухайд УИХ 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэн батлах үед дэмжин саналаа өгч байсан 31 гишүүний нэг байх жишээтэй. Тэр үед Оюутолгойн гэрээг дэмжиж байсан итгэл үнэмшилтэй хүн өнөөдөр сөрөг байр сууринаас хяналт тавина гэдэг өөрөө ашиг сонирхлын зөрчил байх магадлалтай. Засгийн газрын Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн тухайд Зөрчлийн хуулиар олонд танигдсан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа. Ажлын хэсэгт УИХ-ыг төлөөлж долоон гишүүн орсноос эшлэхэд, түр хорооны дарга, уяач Ц.Даваасүрэн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “босоо” хэмээх С.Ганбаатар, уяач Х.Болорчулуун нар байгааг харахад л хангалттай. За тэгээд, Сангийн сайд Б.Жавхлан, Г.Тэмүүлэн нарыг дурдаж болно. Ажлын хэсгийн гишүүдийн дотроос УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2009 онд мөн л Оюутолгойн гэрээг дэмжин батлалцаж байсан нэгэн. Тэд хөрөнгө оруулагчидтай энэ сарын 12-ноос хэлэлцээний ширээний ард суусан. Уулзалт эхлэхийн өмнөхөн ажиглагчдын зүгээс дорвитой үр дүн хүлээгээгүй. Ажлын хэсгийн гишүүдийн хувьд ч эргэлзээ төрүүлнэ гэдэг олон талын байр суурь байгаа.

Эхний уулзалт таамаг ёсоор болж, бөх, уяачид маань Монгол дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах хүртэл хатуу байр суурь илэрхийлснээр өндөрлөсөн талаар мэдээллүүд хөвөрсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын төлөөлж ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүд Засгийн газрынхаа байр сууринаас зөрсөн гэх. Багийн гишүүд хоорондоо зөрчилдөхөөр үр дүн ямар гардаг билээ.  Ерөнхийдөө парламент дахь түр хороо болон Засгийн газрын ажлын хэсэгт популистуудын арми голлосон гэж олон нийт шүүмжилсэн нь бас оргүй хэрэг биш бололтой. Уг нь засаж сайжруулан Монголын эдийн засагт өгөх өгөөж талаасаа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг тэднээр хөөж гаргуулахыг хэн ч хүсэхгүй юм. Ялангуяа мега төслийн хэмжээнд багагүй цаг хугацаа, хөдөл­мөр хүч зарцуулах уг хэлэлцээ хэрхэн дуусах нь УИХ-ын түр хороо, Засгийн газрын ажлын хэсгийн  гишүүдээс шууд хамаарах бус уу. Тиймээс хөрөнгө оруулагчид руу хоосон дайрч, олон нийтийг турхирах бус хөдлөшгүй баримтаар зөв болзол нөхцөлөө гарган тавьж байж монголчууд дэлхийн уул уурхайн төлөөлөлтэй эн тэнцүү хэлэлцээ хийж чадна гэдгийг учир мэдэх улсууд хэлж байгаа. Улмаар учир мэдэх улсууд нь бөх, уяачдынхаа ард нуугдаад, хөрөнгө оруулагчдад шахалт үзүүлэх арга сүвэгчилсэн байж болно гэх ёжтой таамаг дагав.

Эд­гээрийн аль нь ч бай­сан, Монгол Улс ийм бүрэлдэхүүнтэй “мөрөөдлийн баг”-аа бүхэл бүтэн Рио тинтогийн эсрэг илгээжээ гэж  олон улсад харагдаж байгаа.  Монголыг төлөөлсөн энэ нөхөд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Б.Бямбасайхан нарын хийсэн Дубайн төлөвлөгөөг цуцлах, Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд нарын байгуулсан 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш хийгдсэн нийт гэрээ, хэлэлцээрүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулж, татварын маргааныг таслах хүндхэн асуудлыг хар толгойгоороо хариуцахаар болжээ. Өөрөөр хэлбэл, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн тохиолдолд Монголын эдийн засгийг ирэх жилүүдэд хоёр дахин тэлэх ач холбогдолтой Оюутолгойн төсөл ашигтайгаар урагшлах эсэхийг дээрх эрхмүүд шийдвэрлэх нь. Байдал эсэргээрээ эргэвэл, ажлын хэсгийн гишүүд Оюутолгойн гэрээний авторууд болох С.Баяр, С.Баярцогт, Б.Бямба­сайхан нарын араас ял авч ч мэдэх юм.

Ямартай ч хэлэл­цээ эхэлсэн гэдэг бол сайн мэдээлэл. Харин хэлэлцээг хэрхэн хийхийн тухайд бол  УИХ-ын 92 дугаар тогтоол гэж удирдамж бэлэн байгаа. Түүнийг ажлын хэсгийн гишүүд хэлбэрэлтгүй мөрдөх учиртай. Оюутолгойн хөрөнгө оруулагчид 2018 онд далд уурхайн үйлдвэрлэл эрхлэх хугацаа есөн сараар хойшилж, Дубайн гэрээний зүйл заалт хэрэгжих боломжгүй болсныг мэдэгдсэн. Дараа нь Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани шинэчилсэн ТЭЗҮ танилцуулсан бөгөөд далд уурхайн төслийн зардал 6.7 тэрбум ам.доллар болж өсөх төлөв гарсан. Энэ нь анхны 5.3 тэрбум ам.долларын зардлаас 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдсэн дүн болоод байгаа. Ийнхүү зардал өсөхийн хэрээр Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшилд ногдох өр нэмэгдэнэ. Үүнийг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ шалгаад, 92 дугаар тогтоолыг баталсан юм. УИХ-ын “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хоёр дахь заалтад Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл АМНАТ-өөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх асуудлыг тусгаад байгаа. Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, журманд өөрчлөлт оруулах асуудлаа УИХ-д танилцуулахыг Засгийн газарт даалгасан. Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго Оюутолгойн 34 хувиа АМНАТ-өөр солих нь зэсийн үнэ өссөн гэсэн тооцоололд ашиггүй байгааг хэлсэн байна. Тиймээс өөр хувилбарууд гаргаж, өөрсдийн гэрээний нөхцөлөөр тулгах аж. Тухайлбал, манай талаас Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх заалтыг хэлэлцээний үед гол хөзрөө болгоно гэсэн мэдээлэл байна. Үүнийг 2016 онд УИХ-аас гаргасан "Оюутолгой" төслийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан байдаг.  Мөн хоёр тал татварын асуудлаар олон жилийн турш маргаантай явж ирсэн. Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани олон жил сунжирсан татварын асуудлаар Монголын Засгийн газартай Лондоны Unicitral арбитрын шүүхэд маргаан үүсгээд байгаа.  Монголын Татварын ерөнхий газраас 2018 онд "Оюутолгой" компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнээс 4.8 сая ам.долларыг нь төлж, үлдсэн дүн дээр талууд шийдэлд хүрээгүй. Тиймээс 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасны дагуу олон улсын арбитрын шүүхэд хандаж буйгаа онцолсон байдаг. Энэ маргаан анхных биш бөгөөд 2013 онд мөн татварын байгууллага "Оюутолгой" компанид 130 сая ам.долларын татварын акт тавьж байлаа.

Эдгээрийг шийдвэрлэснээр Оюутолойн ордоос Монголд ирэх үр өгөөж нэмэгдэнэ гэдэг бат итгэлийг ажлын хэсгийн гишүүд тээж буй. Тэгвэл “Оюутолгой” компани маргаан дуусах хүртэл нэг их наяд төгрөгийг Монголын төрийн санд шилжүүлсэн. Түүнийг нь “Байгалийн баялгаа иргэн бүрдээ хүртээнэ” гэдэг популист тайлбар зүүн Засгийн газраас хөл хориотой холбоотойгоор иргэн бүрд хуваагаад өгчихсөн байгаа шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(124.158.96.68) 2021 оны 04 сарын 25

Хиншүү Гамбаа гэж төгссөн сургуулийн нэгч дипломгүй зальт этгээд сонгууль болгоны өмнө Оюутолгой гэж жаран судсаа жарайлган хашгирчихаад сонгууль өнгөрмөгц нам болдог,одоо тэр зангаараа ерөнхийлөгч болчих санаатай .Бат-Эрдэнэ аварга эсгий хийх газар нохой хэрэггүй гэдгийг санаж учрыг нь ойлгохгүй Оюу толгойгоор тархиа гашилгахын оронд УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны даргынхаа ажлыг хий.Цаана чинь Пүрэвдорж согтуу машинаар нисээд,Анандбазар бөгсний хэрүүлд орооцолдоод бөөн юм болоод байна.10 хувийн шантаажчин Даваасүрэн Хөвсгөлийнхөө зуданд туслахаар явсан нь дээрдээ..

0  |  0
Дурак(64.119.25.254) 2021 оны 04 сарын 23

Ээ чааваас энэ хэд бүтэхгүй

0  |  0
зочин(103.57.92.124) 2021 оны 04 сарын 23

ЭНЭ 5 ЁСТОЙ ОЛОН УЛСЫН ОНИГОО БОЛНО ХЭЛ УСГҮЙ ДЭЭР НЬ МЭДЛЭГГҮЙ ДЭЭР НЬ ШУНАЛТАЙ ХҮМҮҮСЭЭР БҮРДЖЭЭ

0  |  0
Зочин(192.82.91.130) 2021 оны 04 сарын 23

Тухайн үед ОТ гэрээг байгуулах нь туйлын чухал бсан. Харин гэрээний заалт буруудсан хэрэг хожим нь тодорхой болсон. Даваасүрэн гишүүнийг буруутгах хэрэггүй.

0  |  0
Хаха(103.26.193.50) 2021 оны 04 сарын 22

Хн. Ийм бүрэлдэхүүнээс юу ч хүлээх билээ, чааваас гэж.

0  |  0
(202.21.108.253) 2021 оны 04 сарын 22

Ядаж англи хэлтэй хүн оруулаасай даа

0  |  0
vher (202.9.46.201) 2021 оны 04 сарын 22

dabaasvren 10ah geed boson ganbaa bvr ihiig nehne nyambaatar baterdene bolorchuluun nar hudlaa yarihaas tsaashgvi nvhdvvd ichmeer damshiguuddaa.

0  |  0
Зочин (103.57.92.231) 2021 оны 04 сарын 22

Ж. Эрдэнэбат гээд боловсролтой, амьдрал мэддэг хүнийг оруулаач,

0  |  0
зочин(103.57.92.231) 2021 оны 04 сарын 22

Батэрдэнэ гэж бас 1 бөх... Бөхчүүд Монгол оронд хүчирхийлэл, зодоон, улс төрийн үймээн, газрын наймаа, лицензийн наймаа гээд бохир бүхэнтэй холилдож байдаг. Батэрдэнэ бөх наанаасаа яваад Анандбазар, Пүрэвдорж 2той холбоотой хэргтйг хэлэлц

0  |  0
Иргэн(66.181.181.27) 2021 оны 04 сарын 22

Ниргэсэн хойно нь хашгираад байх юм. Уг нь гэрээ байгуулах зарчим ,өгөгдлөө С.Баярт өгчихсөн бол өнөөдөр аянга буухгүй байсан .

0  |  0
Зочин(192.82.75.58) 2021 оны 04 сарын 22

Батэрдэнийг монголоос хараисалсан хэрлэн голд нь урсгаад хятад явуул

0  |  0
Өвгөн (49.0.142.49) 2021 оны 04 сарын 22

Байгалын баялагаа иргэн бүртээ хүртээнэ гэхээр болохгүй шүү гэх, гэтэл ард олон хэд хэдэн үеээрээ хамгаалж ирсэн байдаг, мөнгөний өмнө хэнч сөхрөх ёстом гээд байдаг, мөнгө л шудрагын туйл гээд л, хэзээ өөрийн юмаа мэдэх байдалтай болох юм болдоо, үхэх болохоор баялагыг аваад явдаг гэж байх уу, тэр ард олон нь арай илүү мэддэг байг л дээ. түүх л ингээд байна уу даа.

0  |  0
Bold(103.57.93.184) 2021 оны 04 сарын 22

Эсгий хийх газар нохой хэрэггуй ээ. Батэрдэнэ гуай.

0  |  0
Зочин(203.91.115.56) 2021 оны 04 сарын 22

Тоон доторх үсэгнүүд. Эднийгээ аваад хаячихаач. 100 жилийн түүхтэй намд эднээс өөр хурга төлөг олдохгүй байна гэж үү? Бат-Эрдэнэ, Ганбаатар, Болорчулуун, Даваасүрэн 4-г буцааж тат. Зүгээр л өмнөөс нь ичиж байна. Энэ хүмүүс чинь ерөөсөө нормаль хүмүүс биш шүү дээ. Юун тэр ажил хэрэг ярих. Шар хадны сэтгэцийн тасагт байж байх учиртай, зарим нь 10 хувийн авилгаасаа болж шоронд хоригдож байх учиртай хүмүүс шүү дээ. Монголын төр ингэтлээ тартагтаа туллаа гэж үү?

0  |  0
эгэл(103.57.94.109) 2021 оны 04 сарын 22

Өмнө гэрээ хийсэн хүмүүсээ хараарай Дорж оо, тэдэнд боловсрол лав дутаагүй.Тэгээд юу дутаж ийм ашиггүй гэрээ хийв ,таацгаах уу Дорж чи л лав тааж чадахгүй .Тэдэнд Монголоо гэсэн сэтгэл дутсан юм. Б.Бат-Эрдэнэ,Ц.Даваасүрэн,С.Ганбаатар нарт Эх орноо гэсэн сэтгэл бол байгаа.Юм энгийн байх тусмаа аугаа байдаг аа ,үүнийг ойлгоход 20 000 хувьсагч хэрэггүй

1  |  0
Зочин(203.91.115.47) 2021 оны 04 сарын 22

УИХ-ын гишүүд хэлэлцээрээс зайлцгаах хэрэгтэй. Эд нар эх орноо худалдахаас өөр ид шид алга. Мэргэжилийн хүмүүс санхүүч нагаас бүрдсэн баг байх ёстой.

0  |  0
shine ue (66.181.161.8) 2021 оны 04 сарын 22

ENE SETGUULCH LALAR ODOO YU VE. MONGOL OYU TOLGOIG ZAAVAL AVNA, SAIHANBALAG, BAASTSOGT 2 URVAGCHIIG HATUU SHIITGENE

1  |  1
mongols (66.181.161.8) 2021 оны 04 сарын 22

fucking rio tinto

1  |  1
Zochin(192.82.73.199) 2021 оны 04 сарын 22

Ed nar l ene gereeg bolohgui baigaag heleed baigaa shuu. Angli heltei nuhduud chini ali hediin eh orniihoo erh ashgaas urvasaan. Ednii erd heltei buhel buten armi ajillaj baigaa. Bitgii sanaa zovoo

1  |  1
ням(64.119.18.24) 2021 оны 04 сарын 22

тэгээд өрөнд ороод өтөнд эдэгдэж суухаар хаах хэрэгтэйэнэ бичсэн нөхөр тэр өрииг яахыг дурьдсангүй иим юм бичиж ард түмнии толгойг эргүүлэхээ боль яадаг ч байсан тэмц

1  |  1
Эрдэнэ(64.119.24.200) 2021 оны 04 сарын 22

эд нар дотор англи хэлээр гэрээ уншаад ойлгох 1 ч хүн алга тэр босоо англид очоод ч хэл сураагүй амьтан аварга бөх гээд байгаа вм чинь иужын нарсыг хятадруу гаргадаг байсан бас эрдэнэтийн шахаачидийн 1 нь шүү дээ

3  |  2
иргэн (202.179.26.180) 2021 оны 04 сарын 22

Эх орноо гэсэн Сэтгэл бөйвал Нохой Шувуу Чөтгөр ч бөйсан яадийн,

2  |  2
Dad(202.9.46.5) 2021 оны 04 сарын 22

Ганц ч мэргэжилийн хун ороогуй дандаа поп улс торчдоос бурдсэн тур хороо поп шийдвэр гаргаж улсаа хорлох нь дамжиггуй. Дипломгуй босоо поп ганбаатар хоосон толгойт ярьдаг аварга батэрдэнэ10% авахаас нааш ойлгодоггуй даваасурэн гурилдагч болорчулуун нарт уул уурхайг ойлгох ухаан байхгуй тул монгол хохироод л тэд попын хаан болно

4  |  1
Зочин(192.82.69.226) 2021 оны 04 сарын 22

Д.Дорж оо 1000 доллар мэтийн юманд хууртагдаж улс орныхоо эрх ашгийн эсрэг юм бичихээ больчих оо. Тэнэг байна уу маанаг байна уу хамаагүй наад хүмүүс чинь ажлаа хийг. Чи өмнөөс нь хийхгүйгээс хойш. Үйл явц яаж өрнөхийг нь хар дараа нь шүүмжил. Аяндаа яах нь явцаасаа тодорхой болно.

1  |  1
зочин(192.82.91.180) 2021 оны 04 сарын 22

Маш нэг чухал нэг санал байна гадаадын ямар улс эдийн засгийн болон статик тоо баримтыг хэзээ ч ил байдаггүй хөгжлийн бодлого ч гэсэн манай монголчууд илүү их задгай шар хэвлэлээр зарлаад байдагийг болих хэрэгтэй шүү дээ . Оюу толгойн гэрээний өөрчлөлтийг маш сайн бодож тооцож байж хийх ёстой шүү. Гадныхан манай монголруу өлөн чоно шиг дайрч буй нь нууц биш шүү дээ үүнийг бодож ярих үг хэлээ хүртэл бодож байх хэрэгтэй бид үнэхээр түгшиж байна газрын бүрэн бүтэн байдалд амар амгалан баймаар байна.

1  |  2
батаа(103.10.23.136) 2021 оны 04 сарын 22

эх орноо гэсэн сэтгэл байвал бөх, уяач, чөтгөр ,шулам ер нь хэнч байсан яадаг юм. ийм арчаагүй юм бичээд сууж байдаг сэтгүүлч нэртэй амьсгаа нарт мэддэг юм гэж юу ч байхгүй шүү

4  |  3
Top