БШУЯ: А.Эрдэнэхүслэн 2020 онд шалгалтад тэнцэж, зээлийн эрх нь нээгдсэн

2021 оны 04 сарын 22
Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээлэл сүүлийн өдрүүдэд газар авч байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тайлбар хийлээ.
 
Тайлбар, мэдэгдэлд:

2020 онд гадаадад суралцахаар 110 хүүхэд хандсан байна. Тэдний 59 нь 3-4 шатны шалгуурыг хангаж зээлд хамрагдсэн. 
 
1. 2012 онд Засгийн газар “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам” баталсан. Энэ журамд 2020 онд 70 дугаар тогтоолоороо Засгийн Газар нэмэлт өөрчлөлт оруулж хэд хэдэн заалт нэмж, зарим заалтыг шинэчилсэн. Энэ журмаар магистр докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын зээлийн асуудлыг зохицуулдаг.
 
Харин 2013.08.19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох харилцааг зохицуулж байна. Тэгэхээр 2 тусдаа журмыг хольж ойлгож байгааг үүгээр залруулж байна.
 
2. 2021 онд боловсролын зээлийн сангаас бакалаврын хөтөлбөр зарлагдаагүй болно. Үүссэн нөхцөл байдлын тухайд А.Эрдэнэхүслэн нь 2020 онд шалгаруулалтад тэнцэж зээлийн эрх нь нээгдсэн. Цар тахлын улмаас 2020 онд зээл авах эрх нь нээгдсэн оюутнуудын зээлийн санхүүжилт 2021 онд хийгдсэн болно.
 
Нэмэлт мэдээлэл өгөхөд дэлхийн топ сургуулиудын зарласан шалгалтад оюутнууд өөрсдөө шууд оролцдог бөгөөд тэнцсэн хариугаа авсан хүүхдүүд зээлд хамрагдахаар хүсэлтээ ирүүлнэ. Хүсэлт ирүүлсэн оюутнуудыг тухайн сургуулийн эрэмбээр жагсаана. Үүний дараа эссэ бичлэг болон ярилцлагын шалгалтад оролцдог. Ингээд нийт онооны нийлбэрээр эрэмбэлж тухайн жилийн санхүүжилтийн хэмжээтэй уялдуулан тодорхой тооны хүүхдэд зээл олгодог юм гэж БШУЯ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
R(59.153.114.183) 2021 оны 04 сарын 22

Шуналын туламнууд хэдэн тэрбумийн хөрөнгөтэй байж заавал зээл тэтгэлгээр сурах хэрэг байна уу. Мөнгөө төлөөд сурах хэрэгтэй шдээ үр хүүхэд гэр бүлээрээ шимэгчид чарайлах хэрэггүй шүү новшнуудаа. Боломжгүй өчнөөн хүүхдүүд байгаа тэр болгонд боломж олгох хэрэгтэй. Эцэг эх нь хулгайч, худалч, дээрэнгүй хүмүүс болхоор үр хүүхэд нь адилхан байх нь аргагүй юм даа.

0  |  0
Иргэн(103.10.23.158) 2021 оны 04 сарын 22

Хүүхдээ хүртэл шуналын тулам болгож бдаг эхнэр нь нөхрийхөө бурууг засч болиулж байгаач гэр бүлээрээ харанхуй байж болохгүйшдээ

0  |  0
Zochin(122.201.31.159) 2021 оны 04 сарын 22

Bolomjtoi bol oorsdoo tolood bolomjgui huihduuded tetgelegee ogch bval sain ba

0  |  0
Zochin (122.201.31.159) 2021 оны 04 сарын 22

Ymar shalguuraar tentsdeg ni sonin ba yahaaraa darga nariin huuhuud l tentsdeg busad ni tentsdeggui ym gedeg ni sonin ba l daa

0  |  0
h(202.126.90.104) 2021 оны 04 сарын 22

ene bandiig gudmand taarbal tsustain hutganaa mnai nz mongogui surguuli yabj chadaagui

0  |  1
Зочин(64.119.26.236) 2021 оны 04 сарын 22

эцэг нь мөнгөтэй хүүхдэд зээл өгөөд Номтойбаяр шиг эргэн төлөхгүй болох магадлал 100%

0  |  0
luivarchid(66.181.178.221) 2021 оны 04 сарын 22

Tanai san yag jurmiin daguu shalgaruulalt hiij haragdaarai

0  |  0
Top