Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай утас-70128012, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар өргөдөл, гомдол гаргах боломжтой бөгөөд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд болон НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэн та дараах 11 эх үүсвэрээр өргөдөл, гомдол гаргах боломжтой.
1. ulaanbaatar.mn цахим хуудсаар
2. “Check my service” гар утасны аппликейшнээр
3. “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсаар
4. Засгийн газрын 11-11 төвөөр
5. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар
6. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 7012-8012
тусгай дугаар
7. 131200 тусгай дугаарт мессежээр
8. НЗДТГ-ын Явуулын ажлын байрны 7712-0000 тусгай дугаар
9. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаар
10. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр
11. Хороо гэсэн эх үүсвэрээр холбогдон өргөдөл, гомдол, мэдээ мэдээллийг авах боломжтой юм.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Сэтгэгдэл ( 1 )
70128012 утасаа авахгүй юмаа ерөөсөө ажилаа хийгээчээ авахгүй яах гэж утас бдаг юм бэ