Гурван иргэний цогцсыг гаргав

2021 оны 04 сарын 23

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд долоон иргэн осолдсон дуудлагаар ослын аврах бүлэг ажиллаж, өчигдөр /2021.04.22/ 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:36 цагт  Ц 50 настай, эрэгтэй, 10:00 цагт А 5 сартай нярай, 16:30 цагт Т 62 настай, эрэгтэйн цогцсыг олж уснаас гаргалаа.

Ослын голомтод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан бүлэг ажиллаж байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top