Сэлэнгэ мөрөнд осолдсон нэг иргэний цогцсыг гаргав

2021 оны 04 сарын 24

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд долоон хүн осолдсон харамсалтай хэрэг энэ сарын 21-нд гарсан.

Ослын голомтод ажиллаж байгаа эрэн хайх багийнхан энэ сарын 23-нд усанд осолдсон гурван иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгуулагад хүлээлгэн өгсөн.

Тэгвэл өчигдөр /2021.04.24/ 14:12 цагт осолдсон газраас зүүн урагш 53 км-т “Цацын булан” гүүрний доод талаас Улаанбаатарын хотын Хан-Уул дүүргийн харъяат иргэн У/38 настай, эмэгтэй/-ийн цогцсыг олж, холбогдох байгуулагад хүлээлгэн өглөө.

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
duujii(66.181.161.100) 2021 оны 04 сарын 24

haramsaad2 setgel mini owdood hetsvv bnaa

0  |  0
Top