Б.Амархүү: Гэр бүлээ зовоосондоо маш их харамсаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 24

Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр 1.6 жилийн ял эдэлж, 2021 оны гуравдугаар сард суллагдсан. Тэгвэл түүнийг "Ideree's podcast" энэ удаагийн дугаартаа урьж, дэлгэрэнгүй ярилцжээ. Ярилцлагын өмнө подкастын хөтлөгч Б.Идэр-Од "Хаа газрын үндсэн хуульд заасан хүний эрхийн нэг том зарчим байдаг нь хүн нэг алдаанд нэг л шийтгүүлдэг. Тиймээс хуулийн шийтгэлээ хүлээсэн хүн дээр нэмж хоёр удаа шийтгэж, сөрөг зүйлийг битгий давалгаалуурай" гэж уриалав. Мөн үүгээрээ "Б.Амархүүгийн хийсэн буруу зүйлийг зөвтгөх гээгүй юм шүү" гэдгийг тодотголоо.


Ингээд Б.Амархүү холбогдсон асуудлынхаа талаар "Хар тамхи гэдэг муухай зүйлтэй холбогдож, Монгол Улсынхаа хуулийг зөрчсөн. Хэрэглэсэн гэж хоёр жилийн ял оноосон. Миний зүгээс яах ч аргагүй буруутай. Тэр нь шүүхээр нотлогдсон. Тиймээс хариуцлагаас зугтааж, элдэв арын хаалга хэрэглэх, найз нөхдөөрөө дээгүүр, доогуур яриулж, ялаас мултаръя гэсэн бодол байгаагүй.

Ер нь бол ард иргэдийнхээ хайрыг хүлээж чадсан л юм чинь тодорхой хариуцлагаа хүлээж чаддаг байх ёстой. Тийм учраас хариуцлагаа хүлээж жил гаран суугаад, ажлынхаа хоногийг аваад тэнсэн магадлангаар хугацаанаасаа өмнө суллагдлаа. Миний амьдралд бол маш том хар толбо. Хэзээ ч ийм зүйлтэй холбогдож, хориход хоригдоно гэж бодож явсангүй. Аргагүй төр төмөр нүүртэй. Буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой.

Эр хүн шиг хариуцлагаа хүлээгээд, ялаа бүрэн эдлээд хоригдож байгаа ангийн удирдлагууд, шүүгч, прокурор, арга зүйн хурлын гишүүдэд өөрийгөө хүмүүжсэн гэдгийг нотолж байж тэндээс гарч байх ёстой.

Миний ойлгосноор үүнийгээ бүрэн нотолж чадсан. Томоотой ч байсан. Маш буруу зүйл хийсэн гэдгээ ойлгосон. Ер нь ийм зүйлийг үзээд, амьдралд юу үнэ цэнэтэйг ойлгосон, маш том сургааль болсон. Ийм хэцүү хэрэгтэй холбогдохоор хамгийн хүнд цохилт, сэтгэлээрээ хамгийн зовж байгаа хүмүүс нь ар гэрийнхэн байдаг юм байна.

Ээж, аав, эхнэр хүүхэд, ах, дүү нар. Энэ хүмүүс маань надаас илүү зовсон. Нүдэн дээр л хөөрхий турж, ядарч, хөгшрөх маягтай болдог юм байна. Би бол яах вэ эрүүл, саруул залуу хүн. Хамгийн гол нь аав, ээжийгээ, эхнэрээ их зовоолоо. Үүнд л маш их харамсаж байна" гэж илэрхийллээ.

ПОДКАСТЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Улан үдэ рүүгээ яв(66.181.161.211) 2023 оны 07 сарын 29

Энэ муу далжгансан новш хүн зодно хүн залилна хийгээгүй хэрэг үлдээгүй гар бна лээ

0  |  0
High school kiddo(172.58.158.237) 2021 оны 04 сарын 26

Marihuana gedeg har tamhiig amerikt huuliar zuvshiitchihsunshtee maluudaa, en erdiin neg uhamsartaigaar heregtei boldog jagsaaltand orood udaj bn aa, canada, ihenhi baruun europiin orond erdiin hereglee bolood udaj bn aa, amraa min oros surguuliin shkoltoi bolohoor denduu tsailgan shudarga zaluu yumaa, tuuniig suuhaas umnu canadad huuliar huleen zuvshiitchihsunshtee hehe, ter nuguu Lkhagvasuren g harldaa shuhees zugeer l tsever garaad Irsen, nuguu uuj iddeg nuhduud bur shuuhdeerch ochijgui heregn heregsehgui bolj amaa mindee, amerikiin high schooliinhen party daad chini tuhai yariad ineeldej b

0  |  0
zochin(98.215.126.149) 2021 оны 04 сарын 26

otos surguuli tugssun oros shkoltoi zaluus tsailgan genenduu, eldev horolmaa zan baidaggui.Tiimees horolmaanuudiin zangand orchihson baih.Hoshin shog, zohioliin duuchdiin derged bol mpngol ulsiin ner hundiig oros orond gargaj chadsan aviyaslag zaluu.Ariunbaatar, Amartuvshin nart ugch bolson gaviyatiig ali ert avah yostoi zaluu.

0  |  0
зочин(202.9.40.68) 2021 оны 04 сарын 25

яагаад одоог хүртэл гавяат авдаггүйг гайхаад байдаг шүү

0  |  0
Тео(202.126.89.32) 2021 оны 04 сарын 25

Фаакин юүзлэсс кант

0  |  0
Зочин(192.82.68.232) 2021 оны 04 сарын 25

Өнгөрсөн хар бараан зүйлээ ардаа хаяад урдах замаа гэрэлтүүлж яваарай. Сайхан уран бүтээл хүлээж байна шүү

0  |  0
Зочин(64.119.17.23) 2021 оны 04 сарын 26

Алдаагаа ухаараад нэг том уучлалт гуйгаад болоо ш дээ хүү минь. Энэ тэнд хшссэн хүн бүхэнд ярилцлага өгөөд байх хэрэггүй ээ. Наадуул чинь сайндаа ч ярилцаад байгаа юм биш.Хүмүүст чиний алдааг мартуулахгүй ,турхирах гэж л тэр. Өнгөрснийг орхи ,өөдрөг бай. Бүү зов ,бүү ай. Сэтгэгдэл бичсэн ихэнх хүмүүс чамайг дэмжиж, урам хайрлаж байна. Урагшаа чи чаднаа.

3  |  1
Зочин(202.9.46.25) 2021 оны 04 сарын 26

Зарим хүмүүсийн сэтгэгдлийг уншсан чинь ямар их хорсол, бүдүүлэг зан... байна. Өөрсдөөсөө ичээж, бөөн хар инэрги.\nАмраа Идрээд амжилт хүсье.

2  |  0
naraa (202.9.46.25) 2021 оны 04 сарын 25

Уран бүтээлийн амжилт хүсье. Сайхан ярилцлага өгсөнд их баярлалаа. Урагшаа хараад өөртөө итгэлтэй яваарай. \n\n

1  |  0
Зочин(66.181.184.143) 2021 оны 04 сарын 25

Ард олныхоо нинжин сэтгэлийг дааж явж чадахгүй муу л бна даа.

0  |  0
зочин(64.119.21.242) 2021 оны 04 сарын 25

Шоронд орсноос цэрэгт явсан бол дээр бсан юм

0  |  0
зочин(64.119.21.242) 2021 оны 04 сарын 25

Шоронд орсноос цэрэгт явсан бол дээр бсан юм

0  |  0
Иргэн(124.158.96.165) 2021 оны 04 сарын 26

Энэ идрээ гэдэг шалчигнасан банди монголоороо ярьж сурах хэрэгтэй...Ямар ч их бүдүүлэг.. илүү .олон үгтэй., ..тэгсэн мөртлөө том том юм ярьдаг хүний эрх ч гэх шиг,.. өөрөө тэрнийгээ ойлгодог ч юмуу ,.би эргэлзэж байна...чөлөөтэй ярина гэдэг бол задгай ...тэнэг бүдүүлэг яриа...сэтгүүлч хүний наад захын мэдлэггүй байж олны өмнө микрофон байж гарна гэдэг бол маш өндөр хариуцлага гэдгийг ухаардаггүй...

4  |  1
b(202.9.46.234) 2021 оны 04 сарын 25

yamar nurshuu tailbar heldeg zaluu ve

1  |  0
амжилт(77.38.148.28) 2021 оны 04 сарын 26

Ард олон чамд итгэж, сайхан аялгуу дуу, уран бутээлийг хулээж байгаа шуу\n

3  |  0
Зочин(64.119.16.201) 2021 оны 04 сарын 24

Амархүү хайр дааж амьдраарай. Олон гоё уран бүтээл хийгээрэй.

0  |  0
Иргэн(64.119.16.201) 2021 оны 04 сарын 25

Амархүү одоо хичээгээрэй. Чамд иттгэж байна. Уран бүтээлд нь амжилт хүсье. Уран бүтээлээ хийгээрэй.

4  |  0
Зочин(59.153.112.72) 2021 оны 04 сарын 24

Амархүү ммаань ухаарахын дээдээр ухаарсаг хүзрэд бн гэж би ойлгосон\nАав ээж, хань ижил, үр хүүхнд хрд түмнэсээ өршөөл эрж надад итгээд тосоод авааоай хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн бн билээ Алдаж блно алдаагаа ухаараал \n Та бүхнийхээ итгэлийг нь дарин алдахгүй гэж байгаа бүхнийг бид тосоод л авах нь хүний ёс

0  |  0
z(66.181.176.91) 2021 оны 04 сарын 25

24 on duustal horih baij butsaagad shorond hii ih daljgansan zalu bna

0  |  4
z(66.181.176.91) 2021 оны 04 сарын 25

зальтай худалч новш засарсан шинж алга

0  |  3
bolio(66.181.176.91) 2023 оны 07 сарын 29

энэ далжгансан хүүхэн шиг залууд хүмүүжсэн шинж алга рок попыхон болон ар гэрийхэн баян тансаг танилууд нь шоронд хоол зөөж өгч бсан гэх гээд бна даа

2  |  3
Зочин(64.119.19.93) 2021 оны 04 сарын 25

Ёстой муу залуу хүний ганц хүү байж тэр сайхаа аав ээжээ ингэж бузарлах гэждээ.Даанч их далжигнаад ядуу,ядарсан хүнийг хүн гэж тоохгүй хажуугаар өнгөрөхдөө л бараг өшгилөх шахам дарвалзаад байсымаа хохичиндээ муу новш.Харин эцэг нь их аятайхан даруу төлөв мөрөөрөө ажилдаа сайн сайхөн ч залуу Улсын циркид байж билээ.Ээж нь нжг тийм хавтгай хөх хүүхэн Борхүүтэй сууж байлаа.Ээж нь иа сайхөн зантай хүүхэн байсындаг.Борхүү шиг тэнэг бишээ.Амархүү хохинээ их зантай хүнийг их дугаарладаг хүнийг хорвоо шийтгэдэг юм тэр хууль л үйлчилсэн байна

0  |  2
Даяар монгол залуус(66.181.161.7) 2021 оны 04 сарын 25

Куцаарай банди аа чамайг хаа таарсан газар чин цус нөжтэй чин хутгана за лалар аа

0  |  4
ЗОЧИН(103.57.93.125) 2021 оны 04 сарын 25

ОРОСООС ИРЭХДЭЭ ХӨӨРХӨН ЭВДЭРЭЭГҮЙ ХҮҮ ИРЖ БАЙСАН ДАА ХАРИН Ч ОРОСЫН ЭСТРДАЫН ТОМЧУУД АЙМААР ХҮМҮҮС БАЙДАГ ГЭДЭГ БИЗ ДЭЭ САЙХАН ДУУЛДАГ ХҮҮ МИНЬ ДАХИН БИТГИЙ АЛДАААРАЙ ОДОО УРАН БҮТЭЭЛЭЭ ХИЙГЭЭД Л ЯВНА ДАА

2  |  0
zochin(59.153.114.97) 2021 оны 04 сарын 25

Амарцэцэг болсон одоо.

0  |  3
К(103.212.118.87) 2021 оны 04 сарын 25

Мундаг сайн залуу шүү.ирээдүйд нь том амжилт хүсье

2  |  0
зочин(103.212.117.129) 2021 оны 04 сарын 25

Хар тамхичид засрахгүй л дээ. Зүгээр Буриад руугаа буц.

1  |  4
Иргэн(103.10.23.174) 2021 оны 04 сарын 25

Хар толбо гэдэг нь үнэншүү түвшинбаярч бас яг адилхан хар толботой үлдлээшдээ

0  |  1
Иргэн(192.82.85.165) 2021 оны 04 сарын 25

Ухаарсан бол сайн бнаа. Алдаагаа давтахгүй байгаара

4  |  0
Зочин(66.181.183.104) 2021 оны 04 сарын 24

Алдааг дахин давтахгүй байхад болно амьдрал үргэлжлэнэшдээ тэриигээ л цааш нь сайн сайханаар урагшлуулхад болношдээ урагшаа дүү хүү зоригтой бай алдаагүй хүн алга энэ хорвоо дээр

3  |  0
Зочин(66.181.183.104) 2021 оны 04 сарын 24

Алдааг дахин давтахгүй байхад болно амьдрал үргэлжлэнэшдээ тэриигээ л цааш нь сайн сайханаар урагшлуулхад болношдээ урагшаа дүү хүү зоригтой бай алдаагүй хүн алга энэ хорвоо дээр

2  |  0
Зочин(202.126.88.210) 2021 оны 04 сарын 24

Алдаа гаргаж болноо түүнээсээ их ухаарал авна гэдэг хүмүүн болж төрснйй утга учир шүү

2  |  0
Top