Хамар цоргих таагүй үнэр Улаанбаатар хотод яаралтай шийдэх асуудлуудын нэг болоод удаж байна. Хаврын урь наашилсан энэ цагт салхин зүгээс хамаарч Толгойт, Орбит, Нисэх хүрэх, заримдаа хотын төвд ч нэлхийх энэ үнэрийн голомт бол 50 гаруй жилийн түүхтэй Төв цэвэршүүлэх байгууламж. Он удаан жил болсон дээрх байгууламжийн шугам хоолойд жилд хоёр удаа угаалга цэвэрлэгээ хийх шаардлага тулгардаг. Учир нь иргэд бохир усаа татахдаа хэрэглэсэн цаас, хог хаягдлаа хамт урсгачихдаг учраас хоолой бөглөрөх гээд асуудал тулгардаг ажээ.
Мотор насосны нүргэлэх дуу, тонн тонноор нь ачсан хогийн машин, ажлын хувцастай ажилтнууд, усан оргилуур мэт олон том тунгаагуурт эргэлдэн шуугих усны эхүүн өмхий үнэр ханхийх мөнхийн хөдөлгөөнт энэ байгууламжид ажил буцалж буй. Ард иргэд нийтээрээ хөл хорионд орсон ч тус байгууламж дөрвөн ээлжээр 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Цэвэрлэх байгууламжид хүндрэл учруулдаг зүйл нь усанд уусдаггүй механик хог хаягдал их ирдэг. Иргэд хэрэглэсэн ариун цэврийн цаас, ариун цэврийн хэрэглэл тэр ч бүү хэл сүүлийн үед амны хаалтаа хийгээд усаа татчихдаг болсон нь тун харамсалтай. Дээрх хог хаягдлууд нь насос тоног төхөөрөмжид халгаатай эвдрэх, гацах, холхивчууд нь нурах, горим алдагдуулахад нөлөөлдөг аж. Инженерийн ярьж буйгаар цэвэрлэх байгууламжийн ачаалалд хэрэглэгчдийн ахуйн соёл шууд нөлөөлдөг байна.
Иргэд нойл, тосгуур руугаа усанд үл уусах үс ноос, хог хаягдал хийдэг нь ачааллыг улам нэмэгдүүлдэг аж.
Хүмүүс дор бүрнээ ухамсартай байж, суултуур, тосгуур руугаа цаас, хог хаяхгүй байвал цэвэрлэх байгууламжийн ачаалал хэвийн байх юм. Төв цэвэрлэх байгууламж нийслэлийн бохир усанд цэвэрлэгээ хийх хэд хэдэн дамжлагатай. Иргэд бидний хэрэглэсэн бохир ус төв цэвэрлэх байгууламжид очоод хамгийн эхэнд сараалжны тусламжтайгаар механик цэвэрлэгээ хийгддэг. Сараалжинд цэвэрлэгдсэн хогийг машинаар зөөн хаяна. Шүүж цэвэрлэж авсан усаа насосоор баруун сараалж буюу элс баригч техник руу шилжүүлээд усанд байдаг менералик хэсэг буюу шороо, элс зэрэг хүнд элементийг шүүж тунгааж авдаг. Барьсан элсээ элс тогтоогуурт байгалийн аргаар хатаана. Нэгдүгээр тунгаагуур дөрөв, хоёрдугаар тунгаагуур долоо байдаг бөгөөд шүүсэн усаа анхдагч тунгаагуурт хийн өнгөн хэсэгт хөвж байгаа өөх тосыг шүүж авдаг. Дараагийн дамжлага нь Аэротенк буюу биологийн цэвэрлэгээний байгууламжид хамаарна. Усан дахь бактерийг устгахын тулд биологийн бичил биетээр найман коридор хоолойгоор долоогоос найман цаг цэвэрлэдэг.
Бичил биетийг дэмжих 7000 агааржуулагч ажилладаг байна. Улмаар бактергүйжүүлсэн усаа хоёрдагч тунгаагуурт хийж нэг хоолойгоор нийлэн хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж, стандартын дагуу цэвэршүүлээд байгальд буюу Туул гол руу цутгадаг.
АЖИЛЧДЫН ДУНД НҮДНИЙ САЛСТ, ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН
ӨВЧЛӨЛ ӨНДӨР БАЙДАГ
Сонгинохайрхан дүүргийн VII хорооны оршин суугч Э.Мөнхтуяа “Төв цэвэрлэх байгууламжаас салхиныхаа дагуу өмхий үнэр нь үе үе айхтар үнэртдэг, цонхоо хаачихаар бүгчимдээд хэцүү байдаг. Энэ дүүрэгт хориод жил амьдарч байна. Сүүлийн үед өмхий үнэртэх нь багассан юм уу, үнэрт нь би дасчихсан юм уу мэдэхгүй” хэмээж байв. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл Мэндийн Үндэсний төв тэр ч бүү хэл салбарын яамнаас ч эл үнэрийн хор нөлөөний талаар судалгаа гараагүй гэсэн хариулт өгч байв.
Төв цэвэрлэх байгууламжид нийт 140 гаруй хүн ажилладаг бөгөөд 2004 онд Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамнаас хүнд ажлын нөхцөлд хамааруулжээ. Ажилчдын дунд нүдний салст, чих хамар, хоолойн өвчлөл өндөр байдаг гэнэ. Мөн сүүлийн гурван жилд мэдрэл, дотрын өвчлөл мэдэгдэхүйц нэмэгджээ. Ажилчдын эрүүл мэндийн үзлэгийг жилд нэг л удаа хийдэг аж. Тиймээс эрүүл мэндийн үзлэгт улиралдаа нэг хамрагддаг байх шаардлагатайг ажилтнууд хэлж байв. Хаа хол суугаа нийслэлчүүдийг эвгүй үнэрээрээ тавгүйтүүлдэг энэ газрын голомтонд ажиллах боловсон хүчин, ажиллах хүч тун хангалтгүй байна. Цалин мөнгөн дээр нь нэмэгдэл өгдөг боловч хүнд нөхцөлөөс нь болоод залуучууд ирж ажиллах тийм ч дуртай биш байдаг талаар Төв цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ш.Ганзориг учирлаж байв.
Мөн тус байгууламжийг орчин үеийн автомат удирдлагатай, мэргэшсэн боловсон хүчинтэй, цалин хангамж сайтай байдлаар шинээр зохицуулалт хийх шаардлагатай байгааг ч нэмж хэлэв. Шинээр барьж буй Цэвэрлэх байгууламжийн төслийг Засгийн газраас 270 сая ам.доллароор баталж Хятадын хөнгөлөлттэй зээлээр бариулж буй. Шинэ байгууламж одоо байгаа цэвэрлэх байгууламжийн баруун талд сул чөлөөтэй байгаа 29 га газар дээр баригдаж байгаа бөгөөд 2024 оны эхээр ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Шинэ станц хоногт 250 мянган метр куб ус цэвэршүүлэх хүчин чадалтай байх аж. Байгууламж шинээр ашиглалтад орсноор лаг боловсруулах үйдвэрт эсгэх хатаах газын мэргэжилтэн думтаг байгаагаа ч тэр нуусангүй.
ҮЙЛДВЭРИЙН БОХИРДОЛ, ХҮНД МЕТАЛЛ ИХТЭЙ УЧРААС
ЛАГИЙГ БОРДООНД АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ
Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон, хөгшин байгууламж. Станц нь хоногт нийт 230 мянган метр куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай. Хөл хорио эхэлснээр ачаалал хэвийн буюу өдөртөө 150-160 мянган мерт куб ус ирж байна. Учир нь цэцэрлэг, сургууль болон жижиг хүнсний үйлдвэрүүд, авто машины угаалга, хими цэвэрлэгээ, зочид буудал, баар ресторан зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой. Харин томоохон дөрвөн үйлдвэр ажиллаж байгаа аж.
Өмнө нь зөвхөн ахуйн бохир ус авдаг байсан Цэвэрлэх байгууламжид үйлдвэрүүдийн бохирдол ихтэй ус нийлүүлдэг болсон нь маш их ачаалал нэмдэг аж. Үйлдвэрийн хог хаягдал, хортой бодисын агууламж өндөр, хүнд металл ихтэй байдаг учраас бусад ахуйн хогтой нийлүүлж хаяж, боловсруулж болдоггүй байна. Ангилан боловсруулах байгууламж байхгүй учир хоногтоо 1600 кг буюу 4-5 машинаар хог зөөж хаядаг аж. Мөн хоногт 100 удаа зөөх хэмжээний нойтон лагийг ил талбайд байгалийн аргаар 3-4 жил усгүйжүүлэн хатаадаг. Лагийг нөөцөлдөг хэсэг нь 44 карт буюу 15 га талбайтай. Үүний дараа хатаасан хур лагийг хуулж ачиж шилжүүлдэг. Үүнээс үүдэн 900 мянган метр.куб талбайд лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж байгаа юм.
Товчхондоо цэвэрлэх байгууламж хүчин чадлаасаа хэд дахин их усыг хүлээн авч байжээ. Богино хугацаанд авах арга хэмжээ нь лагийг боловсруулж бордоо болгох санал гарсан боловч үйлдвэрийн бохирдол ихтэй, хүнд металлтай учраас бордоонд ашиглах боломжгүй талаар тус байгууламжийн албаны дарга Ш.Ганзориг ярьж байв.
Лагийн үнэрийг дарахын тулд Барилга хот байгуулалтын яамнаас шат дараатай ажил хийж байгаа бөгөөд яаралтай авах арга хэмжээний хүрээнд лагийн талбайд үр, модны үртэс цацах, гүмминий хүчлээр үнэр дарахаас гадна усгүйжүүлэх технологийг нэвтрүүлж байгаа юм. Мөн өдөр тутам шахаж байгаа түүхий лаган сибфлок гэж бодис найруулж хольж шахсанаар лагийн талбайд шахагдсан лагийн ус хурдан ялгарч, хэмжээ нь багасаж хурдан хатах, бактерийн тусламжтайгаар лагийг идүүлж улмаар үнэргүй болгодог аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
Tuw tseverleh baihuulamj hund ajil shu orshin suugchidin tal huvi n ugamsar muutai oo.n tsaas, damsk,hereglesen belgevch,hoolniiho tosiig bugdiig ugaaltuurluuga jorlonruuga hiideg uunees bolj buglurdug
хотын хүмүүс ийм үйлдэл хийхгүйээ хөдөөнөөс ирж хот бузарлаж байгаа оркуудын хийж байгаа ажил шүү.
Ш.Ганзориг дарга ажилчдаа сайтар анхаармаар байна. Ялангуяа Чойжамц гэх инженер нэртэй боловсролгүй хүн ажилчдаа элдвээр хяхаж хавчиж цалин мөнгийг хасдаг. Ажлын байран дээр зохисгүй авирладаг. Энэ хүндээ арга хэмжээ авах хэрэгтэй.
Хүүхдийн памперсаа гол руу аваачиж хядаг хүмүүс л хийдэг байх даа ийм хүмүүс бхад энэ улс хөгжихгүй .Харанхуй мунхаг ааваа салаачээ
Зөвхөн энэ үед ч биш манай монголчууд үнэхээр ухамсаргүй оюуны хомсдолд ороод бүхэл бүтэн 30 н жил болжын төр засаг энэ намууд ард түмнийг яг ийм арчаагүй талцуулж оюуны хомсдол бие болгосон шүү
Heleh muu yg alga.hogoo tsonhoor shidne,ortsond hayana..yamar hoshnogon tolgoitoi yumnuud ni bas mask jorlond hayadag bnaa????
Хөдөөний хотжих гд ядаж бгаа эргүү ацнуудыг яаядаа хэзээ орон сууцанд амьдарч сурнада!
ger horoolloos arai gej bairand orson orkudiin uildel