Япон улс Хятадын цэргийн хүч өсөн нэмэгдэж байгаад түгшиж буйгаа илэрхийлжээ. Хятадын цэргийн хүч хэрхэн нэмэгдэж байгаа нь ил тод биш байгаа үед тус улсад түгшүүртэй байгаа аж.
Япон улс Хятадын цэргийн хүч чадлын өсөлт, хурдацтай шинэчлэлт болон кибер орон зай, сансар огторгуй, цахим дайн зэрэг шинэ чиглэлд хэрхэн байр сууриа эзэлж байгааг анхааралтай ажиглаж байгаа гэжээ.
“Хятадын цэргийн хүчний өсөлтөд ил тод байдал байхгүй нь, Өмнөд Хятад, Зүүн Хятадын тэнгис дэх статус квог нэг талт байдлаар өөрчлөх оролдлого, мөн цэргийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь аюулгүй байдлыг хангах үүднээс ихээхэн түгшүүр төрүүлж байна. Бүс нутагт, түүний дотор Японд, дэлхийд түгшүүр төрүүлж байна” гэж Японы албаны мэдэгдэлд өгүүлжээ.
Мөн “Дипломат албаны цэнхэр ном”-д Сенкаку арлын орчимд Хятадын эргүүлийн хөлөг онгоцнууд анх удаагаа гарч ирснийг олон улсын хууль зөрчсөн гэж нэрлэжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг өнгөрсөн нэгдүгээр сард НАТО Хятад улсыг дайсан гэж үздэггүй, гэхдээ дэлхийн тавцанд гарч байгаа нь тус эвсэлд асуудал үүсгэж байна хэмээн мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
хятад улсад олон улсын дипломат ёс бараг л үйлчлэхгүй байх.Япон 1960-д онд Хятад улсад харш янз бүрийн үйлдлийг АНУ-тай хамтран гаргадаг байсан БНХАУ 103 удаа ” маш хатуу” анхааруулсан ч авч хэлцэгддэггүй байсан билээ Одоо хятад зориуд ойшоохгүй байгаа