Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөх олговор олголоо

Админ | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын  дарга Б.Энхболд хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд төрөөс олгосон нөхөх олговрыг олголоо.

Энэ удаад БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргын Нарийн бичгийн дарга асан Л.Батцэнгэл тэргүүтэй найман хүнд олгосон байна. Л.Батцэнгэл гуайн хувьд Ю.Цэдэнбал агсны нарийн бичгийн даргаар 15 жил ажилласан, түүний загвараар хийгдсэн Төрийн, Ардын, Гавьяатын, Шударга журам медалиудыг одоо ч олгогдсоор байгаа, хаан сүйх, хатан бугуйвчийг агуулсан хуримын хос бөгжний эхийг зохиогч гээд арвин түүхтэй эрхэм билээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40-80 сая төгрөг олгох нөхөх олговрын хэмжээг заасан байдаг.

Сүхбаатар дүүргийн хувьд 2020 оны  байдлаар 101 иргэнд батлагдсан төсвийн хүрээнд насны ангиллын дагуу хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдэд  шат дараатайгаар 5,4 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг олгож, Монголын төр  уучлал хүсэж буйг уламжлаад байна.

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын  дарга Б.Энхболдын хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд илгээсэн “Ил захидал”-ын хүргэж байна.   

                    

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.188.154) 2021 оны 04 сарын 27

MANJIIN DARANGUILALAD SHIMEGCH HORHOI TARGAN LAM NOYODUUDAD TAMALUULJ ALUULSAN MONGOLIN UI TUMEN HARTS ARD BOOLUUD BAIGAA TEDNII UR SADUUD BAS HELMEGDUULELTIIN MUNGU AVMAAR BAINA????????????????????????????????????

0  |  0
(66.181.188.154) 2021 оны 04 сарын 27

MANJIIN DARAGUILALAD TARGAN LAM NOYODOD TAMALUULJ ALUUSAN MONGOLIN UI TUMEN HARTS ARD BOOLUUD BAIGAA TEDNII UR SADUUD BAS HELMEGDUULELTIIN MUNGU AVMAAR BAINA????????????????????????????????????

0  |  0
Мөнхжаргал(192.82.73.131) 2021 оны 04 сарын 27

Сэтгэгдэо бичигч яасан оюуны сааталтай нөхөр вэ?

0  |  0
Зочин(202.9.46.34) 2021 оны 04 сарын 27

Монголчууд чинь эх оронч үзэлээсээ илүү эх орноосоо урваж шарвадгаараа илүү биз дээ. Тиймээс эднийг хэлмэгдсэн гэдэгт итгэхгүй байна.

0  |  1
Top