Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цахилгаан тамхины зах зээлийн судалгаа хийжээ.
Энэ талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ "Монгол Улсад Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид чамирхах хэлбэрээр цахилгаан тамхи татаж, аажимдаа тамхинд орж байна. Энгийн утаат тамхины никотины агууламж 1 ширхэг тамхинд дунджаар 6-12мг агуулагддаг. Тэгвэл цахилгаан тамхины хувьд никотины агууламж нь өөр өөр байдаг боловч Монголд борлуулагдаж буй ихэнх цахилгаан тамхи нь 3-10мг никотинтой байна.
Цахилгаан тамхи хэрэглэгчдийн тоо
Насаар нь ангилж үзвэл, өсвөр болон залуу үеийнхэн түлхүү хэрэглэж байна. Жишээлбэл, АНУ-д 2020 оны байдлаар 3,600.000 сая цахилгаан тамхи хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчид байгаа гэсэн тоо гарсан байна.
Монголд эл бүтээгдэхүүнийг борлуулдаг гурван компани гаалийн татвар төлдөг, бусад нь огт татвар төлдөггүй ба татвар төлөгч аж ахуй эрхлэгчтэй ижил түвшинд, зарим тохиолдолд илүү үнэтэйгээр худалдаалж байна. Цаашид Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна" гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )