Үерийн хамгаалалтын далан, сувгийг цэвэрлэж байна

Админ | Zindaa.mn
2021 оны 05 сарын 01

Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээний ажлын хүрээнд Баянгол дүүргийн 9, 21-р хороонд байршилтай 3, 4-р хорооллын үерийн хамгаалалтын далан, сувгийн лаг хагшаас цэвэрлэж байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газар 2021 онд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн 25 байршилд 28616 тонн лаг хагшаас цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэхээр төлөвлөн, график, төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлыг эхлүүллээ.

Их хотын иргэн та үерийн хамгаалалтын далан, сувагт хогоо битгий хаяарай. Үерийн далан бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг, үерийн аюулаас хамгаалдаг.
 

Эх сурвалж: Геодези, Усны барилга, байгууламжийн газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.250) 2025 оны 03 сарын 13

Хотын уугуул биш хөдөөнөөс ирсэн оркууд далан суваг шуудууг хогийн цэг гэж хардаг үхэр малын сэтгэхүйтэй хүмүүс юм. Мал.

1  |  0
Top