Moderna вакцины эхний хэсгийг Японд хүргэжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 30

Америкийн Moderna компанийн вакцины эхний хэсгийг тээвэрлэсэн онгоц Японд газарджээ. Энэ талаар Японы Эрүүл мэндийн сайд Норихиша Тамура мэдэгдсэн байна.

Тэрбээр Moderna вакцин одоогоор тус улсад албан ёсоор зөвшөөрөгдөөгүй байгаа гэжээ. Уг вакциныг хэрэглэх зөвшөөрөл Японд ирэх тавдугаар сард батлагдах гэнэ.

АНУ-ын гарган авсан ковидын эсрэг хоёр дахь вакцин Moderna нь 94 хувийн үр дүнтэй гэж эмнэлзүйн туршилтын шатандаа батлагдсан. Уг вакцины аюулгүй байдлын талаар ямар нэгэн ноцтой асуудал гараагүй аж.

Хадгалалтын горимын хувьд ч ердийн энэхүү вакцин нь коронавирусний зарим шинэ хувилбараас хамгаалдаг болох нь эхний шатны туршилтуудаар нотлогдсон байна. Moderna вакцин Өмнөд Африк, Их Британид бүртгэгдсэн ковидын шинэ хувилбаруудаас сэргийлдэг нь туршилтын эхний шатанд ажиглагдсан аж.

Moderna вакцин нь RNA вакцины төлөөлөл бөгөөд ийм төрлийн вакцинд амьд вирусийг хүний биед шууд тарьдаггүй аж. Вакциныг тариулсны дараа уураг нь хүний биеийн эсэд нэвтрэн орж, олон үе шатыг дамжин спайк уургийг үүсгэнэ. Ингэж үйлдвэрлэгдсэн S уураг болон хүний биеийн дархлааны эсүүд хоорондоо урвалд орж, ковидын дархлаа үүсэх юм. Мөн RNA вакцин нь хүний генийн мэдээллийг өөрчлөх боломжгүй аж.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.73.3) 2025 оны 03 сарын 13

Засгийн газар модерна хөөцөлдөөч малуудаа

1  |  0
овид(64.119.27.108) 2025 оны 03 сарын 13

Модерна Японд 600 сая тун вакцин аваачиж байгаа шүү

2  |  0
Top