Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 03

Сар бүрийн 20-ны өдөр олгодог Хүүхдийн мөнгийг хөл хориотой холбоотойгоор өмнөх сард хугацаанаас нь өмнө иргэдийн дансанд шилжүүлсэн. Тэгвэл тавдугаар сарын Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс /2021.05.03/  олгоно гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

Тэрбээр “Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы хариу арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын хүүхдийн мөнгөний олголтыг өнөөдрөөс тавихаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Удахгүй мөн Хүүхдийн мөнгө олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж шинээр хүүхдийн мөнгө олгох хүсэлтийн бүртгэлийг цахимаар явуулах боломжийг бүрдүүлнэ” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top