Арабын Нэгдсэн Эмирт улсад автомашины дугаар дэлхийн дээд амжилт тогтоожээ. Дубай хотноо цахим хэлбэрээр болсон дуудлага худалдааны үеэр хоёр үсэг, нэг тоо бүхий автомашины бүртгэлийн дугаар 38 сая дирхам буюу 10 сая гаруй ам.доллароор худалдаалагдсан байна.
АА9 дугаарыг худалдан авсан эрхмийн нэрийг одоогоор нууцалж байна. Түүнчлэн дуудлага худалдаагаар U31, T38 болон E51 дугаарыг нийт 48.5 сая дирхам буюу 13.2 сая ам.доллароор худалджээ. АНЭУ-ын Ерөнхий сайд, Дубай хотын захирагчийн оролцсон дуудлага худалдаанаас олсон орлогыг Рамадан сарын үеэр ядуу хүмүүст 10 сая хоол хүнс тараах буяны арга хэмжээнд зориулах юм.
Өмнөх дэлхийн дээд амжилтыг мөн л Дубайд тогтоож байжээ. 2016 онд болсон дуудлага худалдааны үеэр D5 автомашины дугаар 33 Сая дирхам буюу ес орчим сая ам.долларт хүрч байв.
Рамадан сарын үер исламын шашинтнууд өдрийн цагаар хоол, унднаас татгалздаг байна. Харин жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, долоо хүртэлх насны хүүхдүүд болон жуулчдад энэ хязгаарлалт үйлчилдэггүй. Гэхдээ энэ шалтгаан нь тэднийг шашны ариун үйлээс бүрэн чөлөөлдөггүй ба хожим нь заавал нөхөх үүрэгтэй аж. Эл ёсыг үл баримтлах нь асар их нүгэл гэж үздэг байна.
Сэтгэгдэл ( 3 )
Дэлхийн дулаарлаас үүдэн дэлхийн улс орнууд удахгүй газрын тос нефьтээс татгалзах болно. Газрын тосноос хамааралтай эдийн засагтай араб мөнгөө ингэж хайр найргүй үрэх нь эцэст нь харамсал болно.
энэ тэнэглэл Араб манай хоёроос өөр хаана байхав дээ.
Энэ Арабчууд гэж бас мөнгө үрж ядсан дуракууд юм аа.