Хөвсгөлд дахин ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 04

Хөвсгөл аймагт өнөөдөр (2021.05.04) дахин газар хөдлөлт бүртгэгдлээ. Тодруулбал, Хөвсгөл нуур орчимд 12:00 цагийн үед чичирхийлэл бүртгэгдсэн байна. 
 

Он гарснаас хойш анх 2021 оны нэгдүгээр сарын 12-ны 05 цаг 32 минут 56 секундэд (Улаанбаатарын цагаар) Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 26км-ын зайд магнитуд нь 6.5-тай хүчтэй газар хөдлөлт болсон. Түүнээс хойш буюу өнөөдрийн 12:00 цагийн байдлаар тус бүс нутагт 62034 газар хөдлөлт бүртгэгдсэнээс магнитуд 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 200 удаа болжээ.

Эх сурвалж: Одон орон, Геофизикийн хүрээлэн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.23.129) 2021 оны 05 сарын 04

Олон удаа болж бна дөжирч болохгүй анхааралтай сонор байх естой

0  |  0
Top