Дэлхий даяар жилд 15 тэрбум мод устгагдаж байна

2021 оны 05 сарын 04

Дэлхий даяар жилд 15 тэрбум мод устгагдаж байна. Үүний гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаа юм.

Манай дэлхий дээр гурван их наяд мод ургадаг. Гэхдээ хүний соёл иргэншил эхэлснээс хойш нийт модны хэмжээ бараг 50 хувь хорогдоод байна. Хамгийн их модны нягтралтай хэсгээр хойд туйлын бүс буюу Орос, Скандинав, Хойд Америкийн нутгууд ордог байна. Харин хамгийн том талбай эзэлсэн хэсгээр халуун орны буюу тропикийн бүс тодорчээ. Тэнд дэлхийн нийт моддын 43 хувь ургадаг байна.

Монгол Улсын ойн сан бүхий газар 18.5 сая.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8 %-ийг эзлэх ба үүнээс 12.3 сая.га нь ойгоор бүрхэгдсэн бөгөөд ойрхог чанар 7.9 % байна.

Манай улсын ойн нөөц 1.243 тэрбум метр куб, жилийн дундаж өсөлт нь 10.5 сая метр куб бөгөөд ойн нөөцөөр дэлхийд 16-р байрт байдаг.

 

МАНАЙ ОРНЫ ХАМГИЙН ХӨГШИН МОД

Тус салбарын судлаачид Монгол орны хамгийн хөгшин (700 гаруй жил), бүдүүн (1.8 м) шинэс модыг тогтоосон (Завхан аймаг Их-Уул сум “аварга мод”)

Манай орны хамгийн хөгшин, бүдүүн мод

 

МАНАЙ ОРНЫ ХАМГИЙН ӨНДӨР МОД

Монгол орны хамгийн өндөр мод 42 м (Хөвсгөл аймгийн Ринченлхүмб суманд бүртгэгдсэн)

Манай орны хамгийн өндөр мод

 

  • Ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 орчим хувийн амьдрах орчин болдог.
  • Ой мод нь хүлэмжийн хийг шингээж, агаарыг цэвэршүүлдэг “Дэлхийн уушиг” юм.
  • Мод хоногт 180 л хүчилтөрөгч ялгаруулдаг.
  • 1 га навчит ой 3 кг, шилмүүст ой 5-10 кг, арц 30 кг фитонцит ялгаруулдаг.
  • Ой модны фотосинтезийн процессын явцад 1 га шилмүүст ой зуны нэг өдөр агаараас 220-275 кг нүүрс хүчлийн хий шингээж, 180-215 кг хүчил төрөгчийг ялгаруулж, 120-150 кг органик бодисыг нийлэгшүүлж байдаг.

 

ДЭЛХИЙН ОЙН СОНИН ХАЧИН

  • Хамгийн өндөр мод 115.24 м (Эргийн улаан мод Калифорнийн улаан мод үндэсний паркт бүртгэгдсэн)
  • Хамгийн бүдүүн мод 11.42 м (Монтезума кипресс (Taxodiummucronatum), Мексикийн Санта Мариа дел Тульед бүртгэгдсэн)
  • Хамгийн том мод 1489 м3 (Аврага Секвой (Sequoiadendron giganteum), (эзлэхүүнээрээ нүцгэн үртний мэдээллийн санд бүртгэгдсэн).
  • Хамгийн хөгшин мод 4844 жил (Их хотгорын Бристл боргоцойт нарс (Pinus longaeva), нүцгэн үртний мэдээллийн санд бүртгэгдсэн)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.194) 2021 оны 05 сарын 04

ойн мод бол цаг уурыг тэнцвэржүүлэгч чухал эд шүү дээ. Гэтэл дайрч устгаж байгаа нь маш харамсалтай.

0  |  0
Top